Палестины үндэсний засаг захиргааны /ПҮЗЗ/ дарга Махмуд Аббас, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр палестин улсыг бүртгүүлэх тухай хүсэлтээ НҮБ-ын АЗ-д 9-р сарын 20-нд явуулах шийдвэрээ өөрчиллөө. Нэрээ дурдахыг хүсээгүй ЕХ-ны өндөр тушаалын дипломчийн хэлснээс иш татан израилийн “Гаарец” сонин энэ тухай мэдээлсэн байна. Ийм тохиолдолд АНУ хориг тавих эрхээ ашиглана гэдгийг Аббас сайн ойлгож байгаа гэж сонинд ярилцлага өгөгч баталсан байна. Тогтоол нь тийм их хариуцлага хүлээдэггүй НҮБ-ын ЕА-д ПҮЗЗ-ны тэргүүн энэ саналаа хэлэлцүүлэхээр оруулах ёстой. Харин Тель-Авив палестины төр засгийн энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хэлэлцээр хийхийг шаардаж байгаа юм. Байнгын ажиглагчийн эрхтэйгээр НҮБ-д элсэх хүсэлтийг Аббас ЕА-д өгөх юм бол палестины тал олон улсын байгууллагад элсэх эрхтэй болно. ЕХ-ны улсууд энэ хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.