Ираны Бушерт оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулагдсан Бушерийн АЦС-ын албан ёсны нээлт боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд ОУ-ын Эрчим хүчний яамны сайд Сергей Шматко, Атомын эрчим хүчний оросын, улсын нэгдлийн тэргүүн Сергей Кириенко нар байлцлаа. Зөвхөн Иранд төдийгүй энэ бүс нутагт анхны АЦС өнөөг хүртэл мэдрэгдсээр байгаа цахилгаан эрчим хүчний хомсдолыг арилгахад туслаад зогсохгүй ираны эрчим хүчийг зарчмын шинэ түвшинд гаргана гэж нээлтийн ажиллагаанд оролцогчид ярьсан байна. Бушерийн АЦС-ыг дэлхийд байхгүй хосгүй, гайхамшигтай объект гэж тохиолдлоор нэрлээгүй юм. АЦС-ын барилгын ажлыг 1975 онд германын “Сименс” компани эхэлсэн ба 1979 оны лалын хувьсгал болон тун удахгүй эхэлсэн иран, иракын дайнаас болж барилгын ажил зогссон юм. Бушерийн АЦС-ын 1-р блокыг гүйцээж барих орос,ираны хэлэлцээнд 1995 онд гарын үсэг зурсан ба тус байгууламжийг бүхэлд нь гүйцээн барьж хүлээлгэж өгөх нэмэлт гэрээнд 1998 онд “Атомстройэкспорт” гарын үсэг зурсан юм. Иранчуудын мэдэлд үлдсэн германын тоног төхөөрөмжийг дээд зэргээр ашиглах гэсэн ираны талын хүсэлтээс болоод АЦС-ыг хүлээлгэж өгөх ажил нэг бус удаа хойшлогдож байсан юм. Оросын мэргэжилтнүүд техникийн хүнд хэцүү энэ зорилтыг биелүүлж чадсан юм. Харин одоо Бушерийн АЦС тус улсын цахилгааны сүлжээнд тог өгч эхэллээ. Энэ станц нь аюулгүй байдлын хамгийн хатуу шаардлагад нийцэж байгааг хүлээн зөвшөөрсөн МАГАТЭ-гийн хяналт дор Бушерийн АЦС-ын бүх шатны ажил явагдсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм.

    АЦС одоохондоо 1000 мегаватт гаргах бүрэн хүчин чадалдаа хүрээгүй байна. 2-3 сарын дараа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөж байгаа ба одоо станц бүрэн нөөцийнхөө 40%-иар л ажиллаж байна. Иран улсын нутаг дэвсгэр дээр ирээдүйд барих бусад АЦС-ын ажилд бушерийн туршлагыг ашиглах боломжийг хоёр улсын шинжээчид авч үзэж байна. Бушерийн АЦС-ыг ажиллуулж эхэлснээс хойш хэдэн жил оросын атомчдын ашиглалтын баталгааны хяналтад байх болно. “Бушер”АЦС-ын эрчим хүчний блокын ашиглалтыг хариуцсан хамтарсан үйлдвэр ажиллаж байна. Энэ хамтарсан үйлдвэрийг эрх тэгш үндсэн дээр байгуулсан ба иран, оросын талууд 50, 50%-ийг эзэмшдэг юм байна. Ажилтан албан хаагчид ч бас л энэ харьцаагаар бүрэлдсэн байна. Ашиглалтын ажилд оролцож байгаа оросын мэргэжилтнүүдийн тоо болон хамтарсан үйлдвэр дэх оросын хувь аажмаар багасна гэж талууд үзсэн байна. Үүний үр дүнд 2-3 жилийн дараа станцийн шуурхай удирдлага чиглэсэн зорилготой бэлтгэгдсэн ираны атомчдын гарт шилжих болно. АЦС-ын ашиглалтын төлөө ираны тал бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн болсон цагт “Бушерийн” удирдлагыг тэдэнд бүрэн шилжүүлнэ.  

Видео       Гэрэл зураг