Монгол улс Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо болон Япон улс, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай  чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах боломжтой гэж Монгол улсын ерөнхий сайд С.Батболд Эрхүүд Байгалийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ. «Форум Эрхүүд болж байгаа нь бидэнд таатай байна. Бид Байгалийн эдийн засгийн форумыг их ач холбогдолтойд үздэг.Форум Ази тивтэй мэдээлэл солилцох, хамтран ажиллах үр бүтээлтэй механизм болж байна. Бид бүх форумд оролцсон. Манай хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд хөгжиж байна. Орос Монголын хоорондын бараа бүтээгдэхүүний  эргэлт 500 сая долларт хүрч,90-д оны хэмжээнд ойртож байна. Өсөлтийн нөөц бололцоо ч бий. Эдүгээ чөлөөт худалдааны стратегийн тухай гэрээнүүдийг дээдлэх хандлага дэлхийд мэдрэгдсэн. Бид Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх асуудал дээр ажиллаж байна. Белорус, Казахстан, Оросын Гаалийн холбоотой чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулах асуудлыг судлахаар тохиролцсон. Монгол улс эдийн засгийн интеграцийг сонирхож байгаа Зүүн-хойд Азийн бүх улстай хамтран ажиллаж байна. Байгалийн эдийн засгийн  форум  үүнд хувь нэмрээ  оруулна. Сибирийн энэ баялаг бүс нутаг Азийн бүс нутгийн хүрээнд эдийн засгийг хөгжүүлэх төв болох нөөц боломжтой юм. Монгол улсын байгалийн баялаг нөөц дэлхий даяар  сонирхол татаж байна. Гэвч дан байгалийн нөөцдөө тулгуурлах нь өрөөсгөл  бодлого юм. Бид боловсруулах үйлдвэрлэл байгуулах, гадаадад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг сонирхож байна. Тээвэр, эрчим хүч тулгамдсан асуудал  болсон. Бид Европыг Азитай холбох нэг ёсны гүүр болох их чадавхитай юм. Дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тухай хэлэлцээр дээр ажиллаж байна гэж Монгол улсын ерөнхий сайд  Сүхбаатарын Батболд хэллээ.

    Дэлхийн 28 улс түүний дотор Монгол, Япон, Хятад, Малайзи, Канад  түүнчлэн Орос улсын бүс нутаг гол төлөв Сибирь, Алс Дорнодын төлөөлөгчид Байгалийн эдийн засгийн У11 форумд оролцож байна.