Өнөөдөр Иран улсад Бушерийн АЦС-ийг нээлээ. Энэ бүс нутаг дахь анхны АЦС-ийн барилгын ажлыг 1975 онд германын “Сименс” компани эхэлсэн ба 1979 оны лалын хувьсгал болон тун удахгүй эхэлсэн иран, иракын дайнаас болж барилгын ажил зогссон юм. Бушерийн АЦС-ийн 1-р блокыг гүйцээж барих орос,ираны хэлэлцээнд 1995 онд гарын үсэг зурсан ба тус байгууламжийг бүхэлд нь гүйцээн барьж хүлээлгэж өгөх нэмэлт гэрээнд 1998 онд гарын үсэг зурсан юм. Тэдний мэдэлд үлдсэн германын тоног төхөөрөмжийг дээд зэргээр ашиглах гэсэн ираны талын хүслээс болоод АЦС-ийг хүлээлгэж өгөх ажил нэг бус удаа хойшлогдож байсан юм.