Эх газрын хүзүүвчинд нефть олборлож байгаа компаниудыг нарийн шалгах санаачлагыг Хятад улс гаргалаа. Шалгалтын ажил 3 сар үргэлжилнэ. Нефтийн компаниуд 11-р сарын 10-д хүртэл тоног төхөөрөмжийнхөө гажгийг арилгаж, болзошгүй эвдрэлийг зассан байх ёстой. Дараа нь сарын дотор улсын байцаагч нарт шалгалт өгөх ёстой. Ийм арга хэмжээ авах цаг нь болсон гэж ОУ-ын Нефть хийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль тэмдэглэд «Энэ шалган байцаалтын дүнгээр бүх компаниудын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авна. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг хэдэн арав дахин шалгасан байх ёстой. Зөвхөн хатуу хяналт шалгалт л Бохайн хойгт гарсан осол болон бохирдлоос хамгаалж чадна. Энэ бол маш хурц, чухал асуудал юм. Дэлхийн далай тэнгис нүүрс устөрөгчийн асар их нөөцтэй учраас ямар нэгэн осол гарахаас байнга зайлсхийж байх ёстой» гэлээ. Олон улсын ConocoPhillips компанийн охин компани ConocoPhillip China компанитай холбоотой маргаанаас үүдэн энэ шалгалтыг явуулж байгаа юм. Энэ компани Penglai 19-3 орд газар хятадын СNOOC тэнгисийн нефтийн улсын компанитай түншлэж нефть олборлож байгаа юм. Нефтийн хоёр тавцан дээр 6-р сард нефть асар ихээр асгарсан ба хятадын нефть боловсруулах түүхэнд томоохон экологийн сүйрэл болсон юм. Хятадын тэнгис судлалын улсын  удирдах газар хамгийн сүүлд хатуу сануулага өгсөн ч гэсэн нефть асгарах явдлыг одоо болтол зогсоогоогүй байна. Тус удирдах газраас 8-р сарын 31 гэхэд нефть асгарч байгаа хоолойг бүрэн бөглөхийг даалгасан юм.

   Үүнтэй зэрэгцээд хохиролыг төлүүлэхээр америкийн компанийг шүүхэд өгсөн байна. Хохиролын хэмжээг одоохондоо зарлаагүй байна. Оператор компани нь алдагдлаа бүрэн тооцоогүй байна. Нефтийн толбо энэ зуны эхээр Хэбэй, Ляонин, Шаньдун мужуудын наран шарлагын газар хүрснээс болж наран шарлагын аялал жуулчлалыг бүрэн хаахаас өөр аргагүй болсон байна. Үүнээс гадна олон загас агнуурын аж ахуйнууд хохиролоо төлүүлэх шаардлагаа бэлтгэж байна. Экологийн сүйрэл Бохайн хойгийн усан ай савыг болон экспортод гаргадаг байсан загас, далайн чанарлаг бүтээгдхүүнийг устгасан юм. Анхны осол гарснаас дараа ConocoPhillip China, СNOOC компаниуд шуурхай арга хэмжээ авсан бол  нефть асгарснаас үүдсэн хохирол харьцангуй бага байх байсан билээ. Харин нефтийнхэн эцсээ хүртэл нуухаар шийдсэн байна. Нэрд гарсан Suna Weibo микроблог анхны түгшүүр зарласан бөгөөд дараа нь орон нутгийн ХМХ-үүд мэдээлж эхэлсэн юм. Ашгийн төлөө улайран хөөцөлдсөн компаниуд далайн нефтийн тавцангууд дээр гарсан ослыг боломжийн хирээр нуун дарагдуулах нь дэлхийн нийтийн жишиг болсон юм. Ингэснээр экологийн сүйрлийг улам л гүнзгийрүүлдэг билээ. Өнгөрсөн онд Мексикийн хойгт болсон ослын үеэр ч энэ жил Хойд тэнгист болсон ослын үеэр ч ийм байсан. Тэгэхлээр энэ гашуун туршлагыг БНХАУ-д үл тоомсорлож байсан болж таарахнээ.

     Бохайн хойг дахь экологийн сүйрэл олон улсын хэмжээтэй болж байна. Учир нь Торонтод G20 улсуудын удирдагчдын тохиролцоог бараг мартсан бололтой. Мексикийн булан дахь ослын дараа болсон энэхүү дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев нефтийн толбыг устгахад гарсан зардлыг нөхөн олгох сан байгуулах санал тавьж байсан билээ. Ийм сан байгуулах ажил нефтийн компаниудад оногдох байсан. Харамсалтай нь энэ санал цаасан дээр үлдсэн юм. Хэрвээ ийм сан байсан бол ConocoPhillip China, СNOOC компаниуд Penglai 19-3 орд газар болсон ослоо нуун дарагдуулах биш харин ч тус санд хурдан мэдэгдэж хамтран ажиллах байсан юм.