Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцев Эрхүүд  галт тэргээр  хүрэлцэн очсон  Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд нар өнөөдөр Байгалийн олон улсын эдийн засгийн У11 форум нээгдэхийн өмнөхөн уулзав.Талууд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцэв. Эрхүү муж, Монгол улс хоорондын  худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоо үсрэнгүй хөгжиж байна.  2О10 онд гадаад худалдааны эргэлт 585,4 сая долларт, энэ оны эхний хагаст 356,6 сая долларт хүрлээ. Хүнсний аж үйлдвэр, түлш-эрчим хүчний цогцолборын бүтээгдэхүүн Монгол улсад нийлүүлж буй бүтээгдэхүүний үлэмж хэсгийг эзлэж байна гэж Сүхбаатарын Батболд уулзалтын үеэр тэмдэглэв. Орос-монголын хилийн хамтын ажиллагаанд зориулсан санал шүүмжлэл Байгалийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд явагдахыг Дмитрий Мезенцев онцлов. Түүнээс гадна Эрхүү хотын 350  жилийн ойгоор сэлбэн шинэчлэх «Иркутская слобода» түүхэн цогцолбор хороололд Монгол улсыг сурталчлан танилцуулах соёлын төв нээгдэхийг засаг дарга Монгол улсын ерөнхий сайдад мэдээлэв.