Орон сууцны байшин болон аж үйлдвэрийн барилга байгууламжуудын техникийн удирдлагын аюулгүй байдлыг хангаж буй автомашины компьютер, оюуны зангилаа хакерын дайралтын бай болж мэднэ гэж McAfee америкийн вирусын эсрэг компанийн тайланд өгүүлжээ. Энэ нь компьютерийн аюулгүй ажиллагааг хангах салбар  чип хэрэглэж байгаа цахим системийн хөгжлийг сааруулсантай холбоотой гэж вирустэй тэмцэгчид үзэж байна. Мөн системийг автомашины компьютер ба орон сууцыг эрчим хүч, интернет-сүлжээгээр хангахад хяналт тавих төхөөрөмжид хэрэглэж байна. Тус системийг хялбархан эвдэж болно гэж америкийн компанийн мэргэжилтнүүд үзэж байна. Үйлдвэрлэгчид нь хакерын дайралтаас хамгаалах асуудалд буурьтай хандаагүй байна. Урьд нь гар утасны программ хангамжийг зохиогчид мөн адил хандлагыг баримтласан билээ. «McAfee компанийн тайланд өгүүлэгдсэн системийг олноор нь эвдэх үйлдэл болохгүй» гэж компьютертэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах Group-IB компанийн ерөнхий захирал Илья Сачков үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Системийн программ хангамж үнэхээр алдагдалтай байна. Гэвч хакерууд түүн рүү дайрахгүй. Өнөөгийн  хакер мөнгө хөрөнгө олох л зорилготой. Миний бодоход  хэдэн жилийн дараа эдгээр системийн аюулгүй ажиллагааг бүрэн хангана. Иймээс тэр хакерын дайралтын бай  байхаа больно» гэв.Вирустай тэмцэгчдийн түгшүүр үндэслэлтэй юм. Тэд дайралтыг урьдчилан мэдээлж байгаа боловч зохих үр дүнд хүрэхгүй байна. Зарим нь тэдний мэдээллийг огт анхаарахгүй байна. Тэр ч байтугай тэд вирусыг өөрснөө зохион тэмцэж байна гэсэн шуугиан тархсан. Харин автомашины навигацийн системд саад учруулах, жолооч, зорчигчдын хувийн мэдээг хулгайлах зэрэг явдал гарсан юм. «Томоотой хакер биш танин мэдэхийг оролдог ч оюутнууд л ийм ажиллагаа явуулдаг» гэж Илья Сачков үзэж байна.