Орос, Хятад улсууд худалдааны үндсэн түншүүд болох боломжтой. Эрхүү хотод болж байгаа Байгал нуурын эдийн засгийн форум дээр БНХАУ-ын БХАТИХ-ын санхүү эдийн засгийн комиссийн дарга Ши Сюши өнөөдөр энэ тухай мэдээллээ. Хоёр улс хамтран хөгжиж байгаа нь “дэлхийн эдийн засгийн хөгжлийг тогтворжуулж байна” гэж тэрээр хэлсэн байна. Орос, Хятад улсуудын төрийн тэргүүнүүд Д.Медведев, Ху Зиньтао нар сүүлийн уулзалтаараа хоёр улсын худалдаа эргэлтийг 100 тэрбум долларт хүргэж, Сибирь, Алс Дорнодын бүс нутгийг хамтран хөгжүүлэх болон хоёр талын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай тохиролцсон  билээ гэж Ши Сюши тэмдэглэсэн байна.