Монгол улс ойрын үед Орос, Белорусс, Казахстан улсуудын Гаалийн холбоотой болон Япон улстай, мөн Ази Номхон далайн худалдааны гэрээний орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй гэж Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Эрхүү хотод нээгдсэн Байгал нуурын эдийн засгийн форумын нээлт дээр мэдэгдлээ. “Одоогийн байдлаар бид Монгол улсыг Ази Номхон далайн худалдааны гэрээнд нэгтгэх болон Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар бэлтгэж байна. Орос, Белорусс, Казахстан улсуудын Гаалийн холбоотой хэлэлцээр байгуулах боломжийг судлах асуудлыг ОХУ-тай тохиролцсон” гэж Монгол улсын ерөнхий сайд тэмдэглэсэн байна. Ази Номхон далайн худалдааны гэрээ нь 1975 онд “Бангкокын гэрээ” нэртэйгээр анх байгуулагдан  2005 онд нэрээ өөрчилсөн юм. Энэ гэрээнд Бангладеш, Энэтхэг, Хятад, Лаос, Шри-Ланка, Өмнөд Солонгос улсууд багтдаг юм.