Өнөөдөр Сибирийн Эрхүү хотод Байгалийн эдийн засгийн форум /БНЭЗФ/ нээгдлээ. Долоо дахь удаагаа болж байгаа энэ форум бизнесийн хүрээний төлөөлөгчид болон улс төрчдийг нэгтгэж байна. Олон улсын өргөн оролцоо нь “БНЭЗФ-2011”-ийн онцлог юм. Уламжлалт сэдэвчилсэн “дугуй ширээний” ярилцлагаас гадна тээврийн асуудалд зориулсан “Европ-ОУ-АНД-н бүс нутаг” гэсэн нэртэй олон улсын бага хурал хуралдуулахаар төлөвлөөд байна. Эх орны нэгдлүүд гадаадын түншүүдтэйгээ хамтын ажиллагааны хүрээний хэлэлцээнд гарын үсэг зурах болон хөрөнгө оруулалтын төслүүдийн үзэсгэлэн гаргах зэрэг ажлууд форумын ажил хэрэгч хэсэгт багтаж байна. Энэ удаагийн форумд Монгол улсын  ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.Энэ форум 3 өдөр үргэлжлэн уламжлал ёсоор ШХАБ-ын өдрөөр өндөрлөх болно.