ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михиал Маргелов өнөөдөр Сири улсын албан ёсны төр засгийн төлөөлөгчидтэй уулзана. Сири улсын ерөнхийлөгчийн улс төр, мэдээлэлийн асуудлаарх зөвлөх Бусейн Шаабантай уулзана гэж Маргелов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. “Бид ноён Шаабантай, Сири улсын нөхцөл байдал, бий болсон хямралаас гарах арга замыг хэлэлцэх болно” гэж Маргелов тайлбарласан байна. Өнгөрсөн баасан гаригт сирийн сөрөг хүчнийхэнтэй уулзсан байна. Тэд Сири улсад болж байгаа үйл явдлын талаархи санал бодлоо илэрхийлсэн гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Сөргөлдөөнд оролцож байгаа бүх талын саналыг сонсох нь ОУ-ын хувьд чухал юм. Сири улсад ливийн байдлыг давтагдуулахгүйн төлөө оросын тал боломжтой бүхнийг хийж байна гэж Маргелов мэдэгдсэн байна. Сири улсад ливийн байдал давтагдах нь ОУ-ын хувьд хэзээ ч хүлээж авахын аргагүй зүйл гэдэгт  ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч итгэлтэй байна.