ОХУ-ын АЗ-ийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Өмнөд Курилийн арлуудад айлчилсанд харамсаж байгаагаа Япон улс илэрхийллээ. Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Осама Фудзимура өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдлээ. “Энэ нь Японы байр суурьтай таарахгүй байгаагаас гадна үнэхээр гашуудалтай байна” гэж  Фудзимура хэлсэн байна. Тэгэхдээ тэрээр Курилийн арлуудын асуудлыг хоёр улс шийдэж энхийн гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай байна гэж тэмдэглэсэн байна. Патрушев Өмнөд Курилийн арлуудад өчигдөр очсон ба Сахалин мужийн удирдлагуудтай зөвлөлгөөн хийж Японтой хил залгадаг Танфильева арал дээр байдаг хилийн заставт зочилсон юм. Кунашир арал дээр болсон уулзалтын үеэр тус бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж хилийн болон иргэний зориулалттай дэд бүтцийн объектуудыг барьж байгаа ажлын явцтай танилцсан байна.