Бүх Дэлхийн онгон байгалын сан /БДОБС/ өнөөдөр хагас зууны ойгоо тэмдэглэж байна. Дэлхийд хамгийн нэр хүндтэй энэ байгууллагын идэвхтнүүд, Зүүн Сибирь-Номхон далайн чиглэлийн нефтийн хоолойн маршрутыг өөрчилж Байгал нуураас холдуулсан, амарын бар болон алс дорнодын ирвэсийн тоо толгойг тогворжуулсан зэрэг  ажлуудыг хийлээ. Энэ бол БДОБС-гийн хэрэгжүүлсэн 11 мянган төслийн зөвхөн гуравхан нь юм. Тавин жилийн өмнө БДОБС-гийн сайн дурын экологчдийн жижигхэн бүлгээс 100 гаруй улсад ажиллаж байгаа манай гаригийн байгалын баялагыг хадгалан хамгаалах томоохон байгуууллага болоод байна. Энэ сангийн билиг тэмдэг нь Дэлхийн улаан номд бичигдсэн ховор амьтнуудын нэг амгалан тайван хулсны баавгай юм. Манай гаригийн экологийн байдлын тухай нэр хүндтэй мэдээллийн эх сурвалж “Амьд дэлхий” илтгэлийг БДОБС-гаас 2 жилд нэг удаа бэлтгэдэг юм. Амьд байгалын олон төрлийг хадгалах ёстой нутаг буюу эко бүс нутагт БДОБС ажиллаж байна. Дэлхий дээр эко бүс нутаг 200 байгаа ба 14 нь ОУ-ын нутаг дэвсгэр дээр байна гэж тус сан тодорхойлсон байна. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээр ОУ-д том төслүүд дээр ажиллаж эхэлсэн гэж БДОБС-гийн хөгжлийн талархи захирал Екатерина Пал дурсан ярьж байна: «Нүүдлийн шувуудтай холбоотой эхний төслийг Арктикт хэрэгжүүлж байсан юм. Харин 1994 онд сангийн төлөөлөгчийн газрыг ОУ-д нээсэн юм. Тэр үед бид гурвуулханаа байсан ба төслүүд асар олон байсан. Москвад офис нээхтэй зэрэгцүүлээд Владивостокт бас нээсэн юм. Учир нь бидний анхны томоохон хөтөлбөрийн нэг нь амарын барыг хадгалахад зориулсан байсан юм. Тэр үед энэ асуудал маш хурцаар тавигдаж байсан. Харин 2004 онд бид Оросын үндэсний байгууллага нэртэй болсон. Онгон байгал хадгалагдан үлдсэн гэж бидний үзэж байгаа 5 бүс нутагт манай хэсгүүд ажиллаж байна.Эдгээр нь Кавказ, Алтай-Соёоны нуруу, Баренцевийн тэнгис, Камчатка, Алс Дорнод зэрэг нутгууд» юм гэлээ. Одоогийн байдлаар БДОБС-гийн оросын төлөөлөгчийн газар 17 мянган идэвхтнүүдтэй бөгөөд тэдний нэгдлийн гишүүнээр 30 томоохон компаниуд ороод байна. БДОБС-гийн одоо хэрэгжүүлж байгаа нэг төсөл бол оросын Кавказд ирвэсийг дахин сэргээх явдал юм. Энэ “хүч чадалтай барсыг” энд буцаах арга бол реинтродукция юм. Бүрмөсөн устаж үгүй болсон амьтныг дахин сэргээх ажлыг биологчид ингэж нэрлэдэг байна. Энэ нь олон жилийн хүнд хэцүү ажил юм. Ирвэсийг дахин сэргээх, үржүүлэх ажлыг явуулах Төвийг ОУ-ын Сочи хотод байгуулаад байна. Тэнд Туркменээс хоёр эр ирвэс, Иранаас хоёр эм ирвэс авчраад байна. Энэ цоохор араатнуудаас гарсан зулзагуудыг байгалд тавих ажил хэдэн жил үргэлжилнэ. Зулзагуудыг бойжуулахдаа байгалд өөрсдөө амьдрах тэр нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Өнөөдөр ОУ-ын БДОБС, Арктик дахь нефть хийн салбарыг хөгжүүлэхтэй холбоотой хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэж байна. Хасах температуртэй нөхцөлд нефть, хийн асгарсан хэсгийг бүрэн устгах технологийг боловсруулаагүй байсан цагт энэ ажлыг эхлүүлэхгүй байхыг экологчид шаардаж байна. Мексикийн буланд гарсан ослын дараа халуун орны тэнгисийн өөрийгөө цэвэрлэх ажиллагаа 5 жил явагдах бол Арктикт энэ процесс мянган жил болно. Устаж үгүй болохын ирмэгт тулаад байгаа ховор амьтдыг хамгаалах, дархан цаазат газар, үндэсний парк байгуулахаас гадна Оросын БДОБС-гийнхан маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жишээ нь, Маш олон хүнийг хамраад байгаа “Дэлхийн цаг” ажиллагаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм. БДОБС-гийн уриалгаар дэлхийн хэдэн зуун сая хүн 60 минут гэрлээ унтрааж байгаа юм. Бүх дэлхий даяар ажиллаж байгаа асар олон цахилгаан хэрэгслүүд нь ЦС-уудад асар их дарамт үзүүлэх ба үүнээс үүдээд агаарт  цацагдах хүлэмжийн хийн хэмжээ ихсэнэ гэсэн үг.