Египетийн нийслэл дахиад л эмх замбараагүй байдалд орж байна. Харин цагдаагийнхан дарж чадахгүй байна уу, эсвэл дархыг хүсэхгүй байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Израиль улстай харилцаагаа бүрмөсөн таслахыг уриалсан залуучуудын хөдөлгөөнийхөн баасан гаригийн мөргөлийн дараа эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. 8-р сарын 18-нд болсон үйл явдал египетчүүдэд амар заяа үзүүлэхгүй байгаа бололтой. Тэр үед лалын хэт даврагчид Израиль улсад хэд хэдэн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан ба цэргийнхэн суусан автобусыг буудсан билээ. Алан хядагчид нуугдсан байж болох Египет улстай хил залгаа нутгийг израилийн АЦХ-нийхэн бөмбөгдсөн юм. Тэр үед андуурснаас болж египетийн цэргийнхэн дайралтад өртсөн ба 5 цэргийн албан хаагч амь насаа алдсан юм. Тухайн үед Тель-Авив уучлалт гуйсан юм. Каирт болсон эмх замбараагүй байдалд оролцогчдыг энэ байдал тайвшруулсангүй тэд Израилийн ЭСЯ руу дайрч дипломат газрын байшингийн орой дээр байсан далбааг буулгаy урж хаясан байна. Тэр үед цагдаа нар жагсагчдыг хөөж тараасан ба ЭСЯ-ны байшингийн эргэн тойронд нэмэлт хашаа барьсан билээ. Харин энэ удаа эсэргүүцэгчид маш сайн бэлдэж ланnуу, гар хийцийн түншүүр авч ирсэн байна. Үүний үр дүнд бетонон хашааг эвдлэж ЭСЯ руу орж чадсан юм. Израилийн дипломатчуудыг байшингаас египетийн тусгай албаныхан гаргажээ. Израильтай Арабын орнуудыг сөргөлдүүлэхийг эрмэлзэж байгаа Египетийн лалын хэт даврагчид энэ бүхний цаана нуугдаж байгаа гэдэгт улс төр судлаач Станислав Тарасов итгэлтэй байна. Хувьсгалын давалгааны эхний ээлжинд лалын хэт даврагсад ирнэ гэдэг нь тодорхой байсан юм. Юуны өмнө “Лалын ахан дүүс минь” бүлгийнхэн ирэх байсан. Одоо Египетэд сонгуулийн кампанит ажил эхлэхийн өмнө тэд египетчүүдийн болон Ойрхи Дорнодын бусад улсуудын арабуудын сэтгэл санааг татахыг оролдож байна. Ийм нөхцөл байдалд Египетийн Израиль улстай тогтсон харилцаанд хүндрэл учирна гэдэг нь тодорхой байсан юм. Түүнээс гадна түрк, израилийн харилцаа маш хурцадмал байдалд ороод байна. Иордан болон арабын бусад орнуудад Израильтай дипломат харилцаагаа таслах хэрэгтэй гэсэн лалын хэт даврагсадын уриа лоозон сонсогдох боллоо.Энэ бүхэн бол нэг гинжин урвал юм. Дайсагнасан дэглэмүүдийн бүслэлтэд орж мэдэх Израиль улстай сөргөлдөөнийг улам дэвэргэх асуудал гарч ирж байгаа юм. Энэ эмх замбараагүй байдлын үеэр каирын сүйтгэгчид таарсан бүхнээ эвдэн сүйтгэж, зодож байсан юм. Тэд израилийн ЭСЯ-ыг сүйтгэсний дараа цагдаагийн газар болон саудын аравын ЭСЯ-ыг дайрсан байна. Тайван байдал бий болно гэж бүү горьд. Египетийн шинэ парламентын сонгууль ойртох болон төр засгийг цэргийнхнээс иргэнийнхэнд  шилжүүлэх хүртэл тус улсад байдал улам л хурцдах болно. Цагдаагийнхан шөнийн эмх замбараагүй байдалд оролцсон хэдэн арван хүнийг л баривчилсан байна. Каирт болж байгаа үйл явдалд сэтгэл зовинож байгаагаа ОУ-ын ГХЯ илэрхийлсэн байна. Дипломат газруудыг хамгаалахын тулд Египет улсын төр засаг бүхнийг хийнэ гэдэгт найдаж байна гэж ГХЯ-наас мэдэгдсэн байна. Ростуризм жуулчлалын компаниудад Каир руу аялал жуулчлалын эрхийн бичиг зарахгүй байхыг даалгалаа.    

Гэрэл зураг