Хоккейн “Локомотив” багынхан амь насаа алдсан Як-42 онгоцны сүйрлийн шалтгааныг Ярославль хотод мөрдөн байцааж байна. Ярославльд болсон сүйрэл ОУ-ын иргэний агаарын тээвэрт онцгой өөрчлөлт болохыг одооноос харуулж байна. Онгоцны паркыг шинэчлэх ажлыг хурдасгаж, энэ салбарын аюулгүй байдлын хяналтыг чангатгахыг ерөнхийлөгч Д.Медведев шаардлаа. Шинжээчид осол болсон газар цацагдсан хэсгүүдийг цуглуулж дараа нь онгоцыг бүрэлдүүлж чухам юу болсныг ойлгохыг хүсэж байна. 9-р с арын 7-ноос эхлээд Бүхэл бүтэн хоккейн багынхан амь насаа алдсан тухай мэдээ Бүх Орос улс болон хоккейн ертөнцийг донслогсноос хойш тавьж байгаа гол асуулт бол энэ юм. 16 цагт Як-42 онгоц нисэх талбай дээр гарч хурдаа авч эхэлсэн байна. Дараа нь ямар нэгэн юм л болохоо больсон бололтой. Тэр онгоц маш доогуур ниссэн ба зүг чиг заагч цамхагийг мөргөөд хүмүүс амьдардаг байшингуудаас холгүй унасан гэж нутгийн хүмүүс ярьсан байна. Болсон байдлыг нүдээрээ үзсэн хүн манай радиод ингэж ярьсан байна. Таван секундийн дараа л дэлбэрэлт болсон бол уу. Дараа нь 10-аад секундын дараа бас нэг дэлбэрэлт болсон тэгээд л утаа гарч эхэлсэн. Түргэн тусламжийнхан харин шууд ирсэн. Дараа нь цагдаа нар тэгээд сэхээн амьдруулахынхан ирсэн гэлээ. Ижил мөрөн дээр жижүүрлэж байсан цагдаагийнхан хамгийн түрүүнд сүйрэл болсон газар ирсэн ба дараа нь аэропорт орох зам дагуу байсан хууль сахиулагчид ирсэн байна. Амьд гарсан хоккейчин Александр Галимов, хөлгийн инженер Александр Сизов нарыг цагдаагийнхан л гаргаж авчээ. Харин Сизов одоо гол гэрч болох байх. Зүв зүгээр байсан онгоцтой туршлагатай нисгэгч нар яагаад Як-42 онгоцийг агаарт хөөргөж чадаагүй вэ гэдгийг тэр тайлбарлах болно. Энэ болсон явдалд дэндүү олон асуулт байсаар байна. Хөлгийн хар хайрцгийн эхний уншилтаас хөдөлгүүр эцсээ хүртэл ажилласан гэдэг нь тодорхой болжээ. Одоо ОУ-д ашиглаж байгаа бүх Як-42 онгоцнуудын байдлыг яаралтай шалгаж байна. ОУ-д бүгд 42 ширхэг байгаа юм байна. Онгоцны паркын аюулгүй байдал, авиа компаниудын сертификатуудыг прокурорын газар одоо шалгаж байна. Д.Медведев ийм даалгавар өгсөн байна. Ерөнхийлөгч Ярославльд нисэж ирснийхээ дараа сүйрэл болсон газар очиж амь насаа алдсан хүмүүсийг хүндэтгэж цэцэг өргөсөн байна. Дараа нь шуурхай албаны удирдагчидтай зөвлөлгөөн хийсэн байна. Мөрдөн байцаалт дуусны дараа орон нутгийн хэмжээнд биш өргөн хэмжээний дүгнэлт гаргах хэрэгтэй. Гаргах шийдврийн үндэс болохоор тийм сайн дүгнэлтийг хийх хэрэгтэй. Иргэний нисэхийн салбарт эрс өөрчлөлт хийх асуудлуудыг оролцуулаад төсвөөс их зардал гарах байсан ч орчин үеийн тээврийн хэрэгсэл худалдаж авах хүртэл бүх асуудлыг шийдэх хэрэгтэй. Нисэгчдийг бэлтгэх асуудлыг ч мөн ингэж шийдэх хэрэгтэй байна гэж тэр хэллээ. Сүйрлийн мөрдөн байцаалтын ажлыг Д.Медведев өөрийн хяналт дор авсан байна. Ярославын хоккейн “Локомотив” багыг сэргээн байгуулах тухай 9-р сарын 12-нд болох зөвлөлгөөнийг ерөнхийлөгч хийлгэнэ гэж үзэж байна. Хоккейн энэ клуб Ярославль хотын бахархал байсан юм. Энэ сүйрэл хуучны энэ хотыг гашуудлын байдалд орууллаа. Сүйрэл болсон газар хүмүүс тасралтгүй ирж цэцэг өргөж лаа асаасаар байна. Энэ гарз бол бүх ОУ-ын гарз хохирол юм гэж залуу эмэгтэй ярьж байна. Тэд хамгийн сайн нь, тэд аврагууд байсан юм. Одоо шинэ баг бүрэлдэн бий болж тэд дахиад аврага болно гэдэгт би итгэлтэй байна гэж тэр хэллээ.