Үндэстэн хоорондын асуудал гэдэг бол орон нутгийн будилаан бөгөөд даяарчлалыг хамарсан асуудал болж хувирдаг юм. Энэ асуудлыг гаргуулахгүй байх эсвэл богино хугацаанд яаж ухаалагаар шийдэж болох вэ? Ер нь орчин үеийн улс ямар байх ёстой юм бэ? Оросын эртний хот Ярославльд болсон Дэлхийн улс төрийн форум дээр энэ асуудлыг хэлэлцлээ. Энэ форум тэнд 3 дахь удаагаа болсон юм. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн ивээл дор уламжлал ёсоор болдог энэ форумд дэлхийн 40 улсаас 500 улс төр болон нийгэм судлаачид, улс төрчид хүрэлцэн ирлээ. Харамсалтай нь энэ удаагийн форумын нээлт дэлхийн эмэгнэлт явдлын түүхэнд орох боллоо. Яг энэ өдөр буюу 9-р сарын 7-нд тус хотыг хоккейн багынхан суусан Як-42 онгоц Ярославль хотын хавиас хөөрөх үедээ осолдсон юм. Тус онгоцонд явсан 42 хүнээс хоёрхон нь л амьд гарсан юм. Форумын бүх секцийн ажиллагааг зогсоож нэг минут номхон зогссон юм. Энэ жилийн форум дээр “Нийгмийн олон хэлбэрийн үе дэх орчин үеийн төр улс” гэсэн сэдвийг хэлэлцэх ёстой байсан юм. Олон үндэстний харилцаа болон хөрөнгийн хэт ялгаа нь хүнд хэцүү асуудал хэвээрээ байна, ОУ-ын хувьд ч ялгаагүй. Энэ асуудлыг ардчилсан хөгжлийн замаар л шийдэх ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев форум дээр үг хэлэхдээ тэмдэглээд: «Бид орчин үеийн ардчилсан улс оронд амьдрахыг хүсэж байна. Ядуурал, хүчирхийлэлгүй дэлхий ертөнцөд чөлөөт нийгэмд хүмүүс чөлөөтэй амьдрахыг хүсэж байна. Манай орны олон үндэстэн бол зөвхөн сорилт ч биш давуу тал юм. ОУ-ын түүхэн хувь заяа бол соёл, шашин, хэлээрээ ялгаатай ард түмнүүдийн хамтын бүтээлийн хольц юм» гэлээ. Герман, Их Британ, Франц европын тэргүүлэх 3 улсын тэргүүнүүд энэ жил олон соёлыг хольж хутган нэгтгэх бодлого сүйрлээ гэж зарласан юм. Яс үндэс, шашин шүтлэгээр тусгаарлах бүлэг байгуулахыг болон тэдний нийгэмд цомтгох хүсэлгүй байгааг зөвшөөрхийг одоо Европт хүсэхгүй байна. Европт олон янзын соёл энх тайвнаар зэрэгцэн оршино гэсэн ойлголт одоо байхгүй боллоо гэж улс төр судлаачид үзэж байна. Энэ ойлголтын хямрал дэлхийн эдийн засгийн хямралтай зэрэгцлээ. Нийгмийн шудрага ёсыг байнга шаардаж байдаг хүн амын хамгийн ядуу зүдүү давхаргын байдлаас олон ястны нийгмийн асуудал шалтгаалдаг юм. Орчин үеийн улс орон шудрага ёсны шинэ тайлбарыг санал болгох ёстой. Аж үйлдвэрлэлээс хойшхи нийгмийн судалгааны төвийн удирдагч Владислав Иноземцовын илтгэлд энэ асуудлыг хөндлөө: «Орчин цагын хүнд хэцүү дэлхий дахинд шудрага ёс гэдэг тэгш эрхтэй ижил биш гэдгийг төр улс өөрөө ойлгох ба иргэддээ тайлбарлаж өгөх ёстой. Эдийн засгийг хөдөлгөж байгаа хэн бүхний баялаг гэдэг бол шудрага юм. Гэхдээ өөрийн ядуу иргэддээ төр улс нь туслах ёстой. Нийгэм гэдэг бол нийгмийн нэгдсэн организм гэдэг үүднээс туслах ёстой» гэж ярилаа. “Даяарчлалын аюулгүй байдал ба орон нутгийн будлиан” гэдэг салбар хуралдаан дээр ОУ, Барууны орнууд санал зөрөлдлөө. Орон нутгийн будлианыг зохицуулахдаа тус улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэх үүднээс дипломат арга барилыг хэрэглэх хэрэгтэй гэж Москва үзэж байгаа юм. Эвслийн үзэж байгаагаар аливаа улс аль нэгэн үнэт зүйлийг зөрчиж байгаа бол тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох шаардлагатай гэж НАТО үзэж байгаа юм. Энэ тухай НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан лорд Жорж Робертсон ярьсан байна. Эвслийн бүх арга барил нь амжилттай байгаагүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн байна. Нэг зүйл дээр л мэтгэлцээнд оролцсон бүх хүмүүс санал нэгтэй байлаа. Даяарчлалын хэмжээнд тогтвортой байдлыг хадгалахын тулд бүх нийтээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Дэлхийн аль нэг цэгт болсон онцгой байдал бусад хэсэгт нь шууд нөлөөлдөг гэдгийг сүүлийн жилүүдэд болсон явдал тод харууллаа.