Нью-Йорк, Вашингтонд 10 жилийн өмнө болсон алан хядах ажиллагааны дараа АНУ алан хядах ажиллагаанд даяарчлалыг хамарсан дайн зарласан билээ. Олон улсын алан хядах ажиллагааны билиг тэмдэг болсон “аль-Каида” бүлэглэлийг АНУ-ын гол дайсан гэж зарласан юм. Тэмцлийн гол талбар нь Ойрхи болон Дундад Дорнодын улсууд боллоо. Алан хядах ажиллагааны эсрэг даяарчлалыг хамарсан дайн зарлаад 10 жил болсны дараа ямар нэгэн үр дүн гаргаж болох байлгүй дээ. Улс төрч Андрей Грозиныг ийм тайлбар хийж өгөхийг бид хүссэн юм. Афганистаны “Каид”-тай холбоотой Талибан хөдөлгөөнийг албан ёсны төр засгаас хөнгөхөн зайлуулж чадсан. Энэ улс одоо үнэн хэрэг дээрээ америкийн хяналтад байна. Нууц байдалд орсон талибуудтай хийх дайны эцэс төгсгөл одоохондоо харагдахгүй байна. Жишээ нь америкчуудыг ирэхээс өмнө Иракт “Каида” хэзээч байгаагүй юм. Тэднийг ирэнгүүт л “Каида” гарч ирсэн одоо тус улс амгалан тайван байдал гэдгийг мэдэхээ болиод байна. Гэхдээ америкчууд нөхцөл байдалд нөлөөлөх бүрэн боломжтой байсан гэж тэр ярилаа. АНУ-ын зарласан кампанит ажил тус бүс нутгийн бусад улсуудыг бас хамарсан. АНУ-ын ойрын холбоотон зарим нэг улсуудад хэт даврагч бүлэглэлүүдэд хөрөнгө цуглуулж байсан бүтцүүдийг маш амархан, хурдан устгасан юм. Тэдний санхүүгийн урсгалд нь маш сайн хяналт тавьсан. Хэт даврах үзлийг нээлттэй сурталчилах ажил бүрэн хаагдаж, төр засаг нь “дундаж” буюу лалын аядуу үзлийг өөгшүүлэх болсон юм. Харин америкчуудад энэ нь хэрэгтэй бус тэр тохиолдолд ерөөсөө хэрэггүй байсан бололттой. АНУ тус бүс нутагт өөрийн цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхийн хамт бас өөр ч зүйлүүдийг нэмэгдүүлсэн бололтой. Хүмүүсийн тэр тусмаа залуучуудын нийтлэг ухамсарт нөлөөлөх шинэ технологийг туршиж үзсэн бололтой. Мөн “өнгөт хувьсгал” гэгчийн давалгааг өргөжүүлэхийг оролдсон юм. Жишээ нь, Ливан улс байна. Одоо хувьсгалуудыг “арабын хавар” нэрийн дор хэрэгжүүлэхээр шийдээд байна. Энэ нэр томъёог Вашингтонд “үндэстнийг бий болгох” гэсэн нэрийн дор хэрэглэж байна. Үнэн хэрэг дээрээ америкийн оролцооны дараа үндэстэн бий болох биш хагаран бутардаг юм. Ливи, Сири улсуудын одоогийн байдлаас ажиглахад энэ бүс нутагт амгалан тайван байдал удаан хугацаанд тогтохгүй. 10 жилийн өмнө бий болсон тогтворгүй байдлын давалгаа энэ бүс нутагт удаан давалгаалах бололтой. Алан хядах ажиллагааны эсрэг зарласан АНУ-ын дайны гол зорилго нь аль-Каидаг устгах явдал байсан. Харин яг энэ хэсэг дээрх амжилт нь ил байна, Бен Ладен болон тус байгууллагын толгойлогчдыг устгалаа. Нөгөө талаас Аль-Каидагийн Магриб болон Аравын хойг дээрх бүлэглэлүүд өнгөрсөн 10 жилд улам бэхжиж, идэвхижлээ. Ирак, Афганистан улсуудад мөн л адил. Яагаад ийм явдал болоод байна вэ гэж Андрей Грозиноос асуулаа: «Алан хядах ажиллагаатай тэмцсэн өнгөрсөн 10 жилийн дүнг үнэлэж цэгнэхдээ, энэ тэмцлийн гол зорилго нь юу байсан бэ гэдгийг л бодох хэрэгтэй. Бүс нутагт алан хядагчидтэй хийсэн тэмцлийн үр дүн тийм ч сайн биш байна. Тус бүсэд алан хядах ажиллагаа огт багассангүй. Харин тэнд л “Америк” л их болох шив дээ. Энэ бүс нутагт америкийн оролцоо бэхжсэн нь л 10 жилийн дүн боллоо доо гэж тэр хариуллаа». Ливи улсад маш сайхан үзүүлэн таниулах зураглал бий болоод байна. Тус улсад төрийн эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийн ихэнх нь Барууныхны урьд нь лалын алан хядагчид гэж үзэж байсан одоо ч үзсээр байгаа хүмүүс юм. Тэгэхлээр АНУ болон барууны зарим орнууд тус улсад тэднийг засгийн эрхэнд гарахад нь туслаж байна гэсэн үг үү? Усама бен Ладенг устгасан тухай саяхны мэдээ лалын хэт даврагчидтэй Барууныхны явуулсан 10 жилийн тэмцлийн билиг тэмдгийн “цэг нь” болсон гэж зарим хүмүүс үзэж байна. Нөхцөл байдал бүтэн цагираг үүсгэж эхний цэгтээ эргэж ирлээ. Өөрөөр хэлбэл АНУ болон лалын хэт даврагсад энх тайвнаар зэрэгцэн оршиж байсан буюу зарим нэгэн чиглэлд үйл ажиллагаагаа нэгтгэж байсан тэр цэгтээ очлоо гэсэн үг. Үүнийг бас алан хядах ажиллагааны эсрэг АНУ-ын хийсэн 10 жилийн дайны түүхийн бас нэг үр дүн гэж үзэж болно. Түүх үргэлжилсээр байна, гэхдээ энэ бол шал өөр түүх юм.