Түлхэн унагагдсан Жамахирийн тэргүүн Муаммар Каддафигийн талынхныг хяналтдаа байгаа хот тосгодоо байлдаангүйгээр өгөхийг Ливийн ШҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль уриаллаа. “Ливи улсын бүх нутаг дэвсгэр тэр дундаа Бани-Валид, Сирта, Себха хотуудыг чөлөөлөх нь” ШҮЗ-ийн тэргүүлэх зорилго гэж Абдель Жалиль мэдэгдсэн байна. ШҮЗ-ийн хяналтад ороогүй хот тосгодыг энхнийн замаар хүлээлгэж өгөхийг Каддафийн талынханд шаардсан хугацаа бямба гаригт дууссан байна. НАТО-гийн нисэх хүчин завсар зайгүй бөмбөгдсний дараа босогчид бямба гаригт Бани-Валид хотыг дайрчээ. Сирта хотыг дайрах замд ширүүн тулалдаан болсон гэж урьд нь мэдээлж байсан юм.