Өнгөрсөн баасан гаригт Каирт элчин сайдын яаманд нь халдсныг үл харгалзан Египеттэй хийсэн энхийн зөвшилцөөнийг Израиль улс хүндэтгэх болно. Тус улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху бямба гаригийн орой үндэсний телевизээрээ үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Израилийн элчин сайдыг аль болохоор хурдан буцаахын тулд бид египетийн засгийн газартай хамтран ажиллаж байна. Түүнийг Каирт очих хүртэл манай төлөөлөгч байх болно” гэж Нетаньяху мэдэгдсэн байна. Каирт байгаа Израилийн ЭСЯ-ыг баасан гаригийн орой мянгаад жагсагчид дайрсан юм. Египетээс израилийн элчин сайдыг хөөж явуулахыг шаардсан жагсагчид энэ дүүрэгт шөнөжингөө жагсаал хийсэн байна. Залуучууд ЭСЯ-ны гадна хашааг эвдэж хамгийн өндөр байшин дээр байсан еврейн улсын далбааг авч урж хаясан байна. Дараа нь дипломат газрын байшинд оржээ. Израилийн засгийн газар яаралтай арга хэмжээ авч 80 ажилтныг гэр бүлийнх нь хамт нүүлгэн шилжүүлсэн байна. Харин ерөнхий консулыг үлдээсэн бөгөөд тэрээр одоо аюулгүй газар байна. Энэ эмх замбараагүй байдлын үеэр мянгаад хүн хэлмэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.