Арабын улсуудын Лигийн /АУЛ/ ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, Сирийн ерөнхийлөгч Башар Асад нар бямба гаригт Дамаскт уулзахдаа Сири улсад сунжирч байгаа хямралыг шийдвэрлэхэд зориулж АУЛ-ээс санал болгосон ардчилсан шинэчлэлийн багцийг зөвшилцлөө. Британын радио телевизийн Би-би-си нэгдлийн сайт дээр ням гаригт шилжих шөнө энэ тухай мэдээлсэн байна. Шинэчлэлд шилжих явлыг хурдасгаж, улс орондоо хүчирхийлэлийг зогсоохыг ерөнхийлөгч Асадад уриалсан гэж Аль-Араби мэдээлсэн байна. Уулзалт дээр ямар тодорхой алхамын талаар ярилцсныг АУЛ-ийн тэргүүн тодруулсангүй. Арабын санал санаачлагын агууллагыг урьд нь арабын хэд хэдэн ХМХ-д нийтлэж байсан юм. Асадын зарлан мэдээлсэн ардчилсан шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлэх, ерөнхийлөгчийн болон парламентын шудрага, чөлөөт сонгууль явуулах, үндэсний эв нэгдлийн засгийн газар эмхлэн байгуулах, улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллах, хот суурингуудаас цэргээ гаргаж Сири улсад цус асгаруулах явдлыг нэн даруй зогсоох зэрэг асуудлуудыг тус санал санаачлагад тусгасан байсан юм. Аль-Арабын хэлснээр сирийн төрийн тэргүүнтэй зөвшилцсөн шинэчлэлийн багцийг даваа гаригт АУЛ-ийн Зөвлөлийн санал асуултад оруулах юм байна. Аль-Араби АУЛ-ийн нэрийн өмнөөс Сири улсад цус урсгаж байгаа явдлыг шүүмжлээд, сиричүүдийн улс төр, нийгмийн хууль ёсны хүсэл зоригийг засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой гэж мэдэгдсэн байна.