Хүн төрлөхтний түүхэнд хамгийн өргөн хэмжээний алан хядах ажиллагаа болсноос хойш өнөөдөр яг 10 жил болж байна. 2001 оны 9-р сарын 11-нд 19 алан хядагчид зорчигч тээврийн 4 аврага онгоцыг эзэлсэн юм. Алан хядагчид 2 онгоцыг Нью-Йоркын Манхэттенын өмнөд хэсэгт байдаг ихэр хоёр цамхаг руу чиглүүлсэн юм. Гурав дахь онгоцыг Вашингтоны ойролцоо байдаг Пентагоны байшин руу чиглүүлжээ. Багынхан болон зорчигчид алан хядагчдаас онгоцоо чөлөөлөхыг оролдох үеэр 4 дэх онгоц Пенсильван мужийн Шенксвилл хотын ойролцоо унасан юм. Энэ аймшигтай алан хядах ажиллагааны үеэр 2974 хүн амь насаа алдаж, 24 хүн ор сураггүй алга болж, 6300 хүн шархадсан юм. АНУ-ын тусгай албаныхан энэ алан хядах ажиллагаанд “Аль-Каида” бүлэглэл болон Усама бен Ладенг буруутгасан билээ. 9-р сарын 11-ны хор уршгийг одоо болтол мэдэрсээр байна. 

Гэрэл  зураг