Алтайн хязгаарт болж байгаа “Бяслагны баяр дээр” хамгийн бяслаглаг инээмсэглэлийг сонгох болно. Байгалын асар их баялагтай, экологийн хувьд цэвэр ОУ-ын энэ бүс нутагт энэ наадам 6 дахь жилдаа явагдаж байна. Алтайчууд шиг бяслагыг ийм их хэмжээгээр хийдэг бүс нутаг ОУ-д байхгүй бизээ. Дээд зэрэглэлийн бяслаг багтсан 7000 тонн бяслагыг жил бүр энэ хязгаарт хийж байна. Янз бүрийн эмийн ургамал бүхий бэлчээрт хариулсан үнээнээс саасан онцгой чанартай сүүгээр эдгээр бяслагуудыг хийдэг юм. Алтайн бяслаг Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэн ба энэ бүтээгдхүүнийг арван хуруу шигээ мэддэг францчууд амт чанарыг нь өндөр үнэлсэн юм. Безансонд болдог Олон улсын ярмаг дээр Алтайн бяслагыг тэд дуртайяа худалдан авч байсан юм гэж Бүс нутгийн харилцаа холбоо болон олон улсын хамтын ажиллаганы удирдах газрын дарга Франц Конте Кристин Гарнье ярьж байна: «Алтайн бяслаг үнэхээр амттай. Харин олон улсын зах зээлийн хувьд ярих юм бол хэррэглэгчид хэзээд шинэ бутээгдэхүүн, шинэ амт чанарыг эрж хайж байдаг юм. өөрийн гэсэн онцлогтой өндөр чанартай бүтээгдэхүнд сайхан ирээдүй байнга гэрэлтэж байдаг билээ. Жишээ нь, Европт байдаггүй утсан бяслаг, гөрсөн бяслаг зэргийг нэрлэж болно. Энэ бүгд олон улсын зах зээл дээр гарах сайхан боломж байна гэж тэр хэллээ. Алтайн бяслаг олон улсын зах зээл дээр гарахынхаа өмнө эх орондоо байр сууриа бэхжүүлж байна. Ийм учраас жил бүр энэ хязгаарт «Бяслагны баярыг» тэмдэглэж байгаа ба нутгийн иргэдээс гадна бус нутгаас маш олон зочид хүрэлцэн ирсээр байна. Энэ жилийн наадмын явцад анх удаа эхнэр нөхрүүд хамтдаа «Зүсэм бяслаган дахь бүх дэлхийн амт» уралдаанд оролцох юм байна. өгөгдсен хугацааны дотор тэд бяслагаар гурван төрлийн хоол хийх ёстой юм байна. «Сы-ы-ыр гэж хэлдээ» гэдэг фото зургын уралдаанд хамгийн бяслаглаг инээмсэглэлийг тодруулах юм байна. Хамгийн гол нь энэ жилийн наадмын үеэр Бух оросын залуу бяслаг үйлдвэрлэгчдийн цугларалт болох юм байна. Энэ цугларалтыг явуулснаар бяслаг үйлдвэрлэгч мастеруудыг нэгтгэхээс гадна энэ салбарт залуучуудыг татан оролцуулах зорилготой гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Энд залуу мэргэжилтнүүд ирэхээс гадна хойч үеэ бэлтгэх сонирхолтой туршлагатай мастерууд ирнэ гэж «Алтайн яармаг» Хаалттай хувьцаат нийгэмлэгийн захирал Анна Сальникова ярьж байна: «Энэ бухэн ямар хүмүүст овлогдон үлдэх вэ,залуу мэргэжилтнүүд энэ үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээс энэ салбарын хувь заяа шийдэгдэж болно. Залуу мэргэжилтнүүдэд захиасаа захиж, мэдлэг чадвар олж авсан болон уламжлалыг өвлөн авагч гэдгээ мэдэрч, энэ салбарын болон мэргэжлийнхээ хувь заяатай салшгүй холбоотой болсон гэдгээ мэдрэх ёстой юм гэлээ. Барнаулд 2012 онд бяслаг үйлдвэрлэоийн Дээд сургуулийг нээхээр төлөвлөж байна. Энэ сургууль нь бяслаг үйлдвэрлэл болон суу боловсруулах салбарын дэвшилтэт туршлагыг нэгтгэх болно.