9-р сарын хоёр дахь ням гаригт Байгаль нуурын өдрийг тэмдэглэдэг юм. Дорнод Сибирийн өмнө зүгт орших энэхүү гайхамшигт ижилгүй нуурын баярыг 12 жилийн өмнөөс ёслон тэмдэглэх болжээ. Дэлхийн цэнгэг усны нөццийн 20%, хамгийн цэвэр, хамгийн  эртний  нуур- гэж  Байгалийн тухай ярьдаг юм. Байгаль – баян нуур. Байгаль нуурт 1340 төрлийн амьтан амьдардаг, тэдний ихэнхи нь дэлхийд өөр хаана ч байдаггүй. Жишээ  нь: далайн нохойн нэг төрөл байгалийн хав. Энэ бол усанд амьдардаг цорын ганц сүүн тэжээлтэн юм. Тэнгисийн ердийн амьтан цэнгэг устай нууранд яаж  ирсэн  байх вэ. Тэгээд бүр дөрвөн мянган км холоос, энэ нь шинжлэх ухаанд таавар болж байдаг юм. Өнөөдөр Байгальд 100 мянга орчим далайн хав амьдардаг юм. Нуурын шинэ амьтан ургамлын эрэлд гүний усны “Мир” станц ажилладаг юм. Тэд нилээд хэдэн шинэ төрлийн ургамал, амьтныг илрүүлжээ. Тухайлбал, метанаар хооллодог  бөөрөнхий бүтэцтэй бичил биетнүүд юм. Нэг удаа “Мир” станц Байгаль нуурын судалгаануудын дүнд нуурын ёроолд хийн гидратын маш их гарцыг олсон нь шуугиан тарьсан нээлт болсон юм. Магадгүй, эдгээр нь эрчим хүчний түлшний маш том агуулах болж мэдэх юм. Нэг шоо метр гидрат нь 160 шоо метр метан агуулж байгаа юм. Дэлхийн эрдэмтэд Байгаль нуурыг хэдэн зуун жил судлах болно гэдэг дээр санал нийлдэг юм. Гэхдээ тэдний бүх нууцыг тайлж бараг л чадахгуй л болов уу.  “Мир “станцаар Байгаль нуурын  гүнд орж, нуурын амьтан, ургамлын сайхныг харах ховор боломж Оросын ерөнхий сайд Владимир  Путин, америкийн алдартай кино найруулагч Жеймс Кэмерон, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нарт олджээ. Түүнчлэн одоо жуулчдад ийм боломжийг олгож байна. Гэхдээ энэ нь тэд оюун санаагаараа 1637 метрийн гүнд аялж байгаа юм. Ийм боломжийг жуулчдад Байгаль нуурын музей олгож байна. Ер бусын сайхан дүрстэй, түүнийг дагалдсан авиатай  интерактив хөтөлбөрийн тухай   музейн захирал Владимир Фиалков ийн ярьж байна. Бид Байгаль нуурын гүнд оюун санаагаараа байрлаж байна. Түүнийгээ бид “Батискаф” гэж нэрлэсэн. Тэнд 9 цонх байгаа. Заримдаа аялалд оролцсон хүмүүс мэтгэлцдэг, бид жинхэндээ нуурын гүнд шумбасан юм уу, эсвэл зурагт үзсэн юм уу гэж. Бид тийм орчинг мэдрүүлэх эффект бий болгож чадсан юм. Ингэснээр хүмүүс нэг талаас, маш сайхан сэтгэгдэлтэй буцдаг нөгөө талаас  гэвэл Байгаль нуурын талаар их мэдлэгтэй болдог. Байгаль нуурын эргүүдээр орших  Оросын гурван бүс нутаг – Эрхүү, Буриад улс болон Өвөрбайгалийн хязгаар нутгийнхан  нь Байгаль нуурандаа маш их хайртай. Тэд нуураа далай гэж нэрлэдэг. Түүгээрээ бахархадаг. Байгаль нуурын өдрийг тэмдэглэхийн өмнөхөн түүний эргүүдээс 156 шоо метр хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулжээ. Нуурын эргүүдээр “Байгаль цэвэр байвал-сэтгэл амар!” уриан дор экологийн цэвэрлэгээний ажлуудыг зохион явуулдаг аж. Харин Байгаль нуурын баярын өдөр төрөл бүрийн үзэсгэлэн, уралдаан тэмцээн, асуулт хариултын уралдаан болон биеийн тамирын тэмцээн, зугаалга болон залуу болон насанд хүрэгчдийн дунд гар зургийн уралдаан зэргийг явуулдаг уламжлалтай аж.