Оросын цэргийн үйлдвэрийн цогцолбор асар их чадавхитай – гэж ерөнхий сайд Владимир Путин Нижний Тагил хотноо болсон Олон улсын цэргийн техник болон зэвсгийн хэрэгслийн /Russian Expo Arms/ үзэсгэлэн дээр мэдэгдлээ. Үзэсгэлэнгийн танхимуудад тавигдсан эдгээр техник нь оросын бахархал бөгөөд тэдний гол зорилго нь Орос улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах явдал юм – гэж ерөнхий сайд цохон тэмдэглэв. Хүч чадал, сүр хүч, гайхалтай – гэж Нижний Тагилд зохиогдсон оросын цэргийн техникийн үзэсгэлэнг тодорхойлж болох юм. Нэг метрийн усанд ажрахгүй явахаас гадна, ер нь ямарч саадыг давах чадвартай хурдны танк нь их буу болон хамгийн орчин үеийн тусгалтай буугаар тоноглогдсон аж. Цэргийнхэн тавигдсан бүх байг онож, онц сайн дүн авлаа. Үзэгчид болон мэргэжилтнүүд магтан шагширцгааж байлаа. Бид үнэхээр үзүүлэх юмтай улс гэж Владимир Путин ярьж байна: «Нижний Тагилд анх удаа хуурай газрын байлдааны зэвсгүүд  болон цэргийн үйлдвэрлэлийн цаашид гаргах бараг бүх загваруудыг дэлгэн харуулжээ. Юуны өмнө энэ бол “Рысь” тагнуулын техник, Т90-С загварчилсан танк, их бууны цогцолборууд, сөнөөгч онгоцнууд юм. Онцгой анхаарлыг шуурхай тактикийн “Искандер” цогцолбор зүй ёсоор татаж байв. Энэ техник бол оросын бахархал юм. Энэ нь манай цэргийн үйлдвэрийн цогцолбор ямар их чадавхитай гэдгийг гэрчилж байгаа билээ. Мэдээж хэрэг, хамгийн тэргүүн зэргийн анхаарлыг урьдын адил батлан хамгаалах үйлдвэрүүдийг шинэчлэхэд  хөрөнгө оруулах асуудал татаж байна. Ойрын арваад жилүүдэд бидний өмнө  зэвсэгт хүчнээ бүрэн шинэчлэх ажил тулгарч байна. Олон улсын үзэсгэлэнгийн гол үзмэрээр, мэргэжилтнүүд, Т-90 С загварчилсан танкийг нэрлэж байв. Энэ техникийг “Уралвагонзавод” үйлдвэрт хийжээ. Түүний жин 48 тонн, бөгөөд америкийн ижил төрлийн “Абрамс” танкаас болон германы “Леопардаас” 12 кг бага аж. Т-90 С нь маневр сайтай, хурдан, цагт засмал зам дээр 60 хүртэлх милийн хурдтай явж чадах аж. Өргөн дэлгэц нь багийн дарга болон танкны чиглүүлэгчэд машины орчин тойрныг хянах боломж олгоно. Хуяг нь орчин үеийн сум болон пуужингаас бүрэн хамгаална. Танкийн бас нэгэн чухал давуу тал бол, нэгдсэн системд холбогдсон явдал юм. Ингэснээр командлалаас дайсны мэдээллүүдийг багийн ахлагчийн дэлгэцнээ шууд өгч байх боломжтой аж. Америкийн Defence News хэвлэлийн мэдээлснээр, “Уралвагонзавод” дэлхийн цэргийн томоохон зуун үйлдвэрийн тоонд орж байгаа аж. Өнгөрсөн жил энэ үйлдвэр нь үйлдвэрлэсэн цэргийн бүтээгдэхүүнийхээ тоогоор орос улсад гуравдугаарт оржээ. Харин чуулганы ажлын тухай ярих юм бол энэхүү арга хэмжээг оросын төдийгүй гадаадын үйлдвэрлэгчид ихэд сонирхож байлаа. Энэ жил Russian Expo Arms үзэсгэлэнд оросын 250 байгууллагын болон  АНУ, Франц, Чили, Иран г.м. нийт 12 орны    төлөөлөгчид  оролцлоо.