Москвагийн Третьяковскийн уран зургийн галерейд  өнөөдөр урьд өмнө дэлхийд нээгдэж байгаагүй үзэсгэлэн нээгдлээ. Өмөнд Италийн сэргэн мандалтын эртний үеийн нэрт уран зураач Антонио да Мессинагийн бүтээлүүдийг дэлгэн харуулжээ. XV зууны  Сициллийн алдартай зураачийн бүтээл эх орноосоо урьд өмнө гарч байгаагүй юм. Антонио да Мессина нь тус улсад анх удаа тосон будгаар зурсан зураач аж. Үзэсгэлэнд зураачийн дөрвөн бүтээлийг тавьжээ.