0Орос улс төрийн намууд сонгуулийн өмнөх их хурлуудаа явуулж эхэллээ. Өнөөдөр парламентын сонгуульд оролцох эрхтэй долоон намын хоёр “Яблоко” болон “Патриоты России” нам их хурлаа эхэллээ. Тэд сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг бүрдүүлэх юм. Одоогийн Төрийн думнад эдгээр намууд нь суудал үгүй учраас, тэд бүс нутгаас өөрсдийгөө дэмжсэн иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой юм. Дараагийн долоо хоногт ЛДПР болон “Правое дело” намуудын их хурал болно, харин ирэх амралтын өдрүүдэд “Единая Россия”, “КПРФ” болон “Справеливая Россия” намууд их хурлаа зохион явуулна. Төрийн думын сонгууль 12-р сарын 4-ний өдөр болох юм. Парламентад бүлэгтэй нам болохын тулд тэд сонсгогчдын долоон хувийн санал авах ёстой юм.