Сирийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Бусайна Шаабан 9-р сарын 10-12 өдрүүдэд Орос улсад ирж, Оросын ГХЯ-ны төлөлөөгчид болон Оросын парламентын гишүүдтэй уулзалт хийнэ. Энэ тухай Оросын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич сэтгүүлчдэд мэдээллээ. Айлчлал нь Орос улсын Сирийн байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд явагдаж байгаа аж. Шаабан нь Орос улсын Холбооны зөвлөлийн хурлын олон улсын асуудал хариуцсан байнгын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцож, парламентын гишүүдтэй уулзалт хийх юм. Сирид эмх замбараагүй байдал 3-р сарын дунд үеэс эхэлсэн юм. Босогчид ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шүаардаж байгаа юм. Тус улсын сөргөлдөөнийг шашны үзлийг ягштал баримтлагчид өдөөж байна Сирийн эрх баригчид гэж үзэж байгаа аж.  Мөргөлдөөний улмаас  2 мянга гаруй хүн амь насаа алджээ. Орос улс цус урсгахаа зогсоож, хямралаас гарах яриа хэлэлцээг эхлэхийг уриалж байна.