Москва хотоос зүүн-хойд хэсэгт орших Ярославль хотын ойролцоо  9-р сарын 7-нд онгоцны осолд нас барсан “Локомотив” хоккейн багийн тамирчид, дасгалжуулагчид болон захиргааны ажилтнуудыг сүүлчийн замд нь үдэх ажиллагаа бямба гаригт боллоо. Нас барсан хүмүүстэй салах ёс хийх ажиллагаанд тус хотын долоон мянга гаруй иргэд оролцжээ. “Як-42” онгоц нь өнгөрсөн лхагва гаригт Ярославль хотын онгоцны буудлаас хөөрөх үедээ унасан юм. Онгоцны бүхээгт “Локомотив” хоокейн багийн тамирчид явсан юм. 45 хүнээс дангаж хоёр хүн амьд гарсан юм. Ярославль мужийн захирагч Сергей Вахруковын зарлигаар 9-р сарын 9-нөөс гурван өдрийн гашуудал зарласан юм. Энэ өдрүүдэд төрийн далбааг бөхийлгөж, соёл урлагийн цэнгээнт хөтөлбөрүүдийг хорьжээ.