Ливийн ШҮЗ-ийн цэргүүд бямба гаригт Муаммар Каддафийн талынхны хяналтанд байгаа Бани-Валид хотыг эзлэхээр дайран оржээ. Хотод гудамжны байлдаан гараад байна. ШҮЗ-ийн мэдээлснээр, тэдний цэргүүд хотын төвөс хоёр км зайд байгаа аж. Өдрийн дотор тэд ливийн сөнсөн хурандаагийн талынхны сүүлчийн түшиц Бани-Валид хотыг эзлэхээр төлөвлөжээ. Каддафийн төрөлх хот-Сиртад байлдаан үргэлжилсээр байна. ШҮЗ-ийн цэргүүдийг агаараас НАТОГ-ийн нисэх хүчин дэмжлэг үзүжлж байна. Ливийн ШҮЗ-ийн төлөөлөгчид үүний өмнө мэдэгдэхдээ, Муаммар Каддафи нь дээрх хоёр хотын нэгэнд байж болох юм гэжээ. Гэтэл хурандаагийн байгаа газар тодорхойгүй байна. Ливээс гадуур Каддафийн орогнож болох газруудын дунд: Нигер, Алжир болон Буркина-Фасо байна. Саяхан интерпол Каддафийг баривчлах олон улсын тогтоолыг олгожээ.