Сургуулийн сурагчдын явсан гатлага онгоц баасан гаригийн орой Хунань мужийн Фуи голд живжээ. Осолд арван хүүхэд, нэг настан нэрвэгдлээ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүнчлэн 16 хүн шархаджээ. Нийтдээ онгоцны бүхээгт 45 хүн явж байжээ. Бямба гаригийн орой Хятадын намрын дунд үеийн “Чжунцюцзе” уламжлалт баяраас гэр рүүгээ буцаж явсан хүүхдүүд Тантянь хотын орчимд осолд оржээ гэж Синьхуа мэдээлжээ. Осол гарсан газар сураггүй болоод байгаа сургуулийн гурван сурагчийг хайх ажил явагдаж байна. Эрлийн ажилд полицынхны хамт орон нутгийн иргэд оролцож байгаа аж. Урьдчилсан таамгаар ослын шалтгаан нь онгоцны даац хэтэрснээс болсон байж магадгүй аж. Онгоцны эзэнг саатуулжээ.