Каир дахь Израилийн ЭСЯ-ны дэргэд болсон эсэргүүцлийн жагсаал эзлэн авах дайралт болж хувирлаа. Жагсагчид ЭСЯ руу дайран орж, байрыг эзлэн авлаа. Бямба гаригт израилийн цэргийн онгоц элчин сайд, түүний гэр бүлийнхнийг болон бусад дипломат ажилтнуудыг болоод нилээд хэдэн арван израилийн иргэдийг Египтээс Израиль руу нүүлгэн шилжүүлжээ. Египтийн аюулгүй байдлын хүчнийхэн Каирт гарсан эмх замбараагүй байдлаас үүдэн цэргийн бэлэн байдалд байна. Хууль хамгаалах байгууллагуудын ажилтнуудын ээлжийн болон бүсад амралтуудыг хасчээ. Египтийн ерөнхий сайд Исам Шараф бямба гаригт засгийн газрын хямралын хорооны шуурхай хуралдаан хийнэ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама египтийн эрх баригчдыг олон улсын үүргээ биелүүлж, Израилийн элчин сайдын яамыг хамгаалахыг уриалжээ. Тэрээр вашингтон байдлыг тогтворжуулах алхмуудыг хийх болно гэж амлажээ.  Каирт дахин эмх замбараагүй байдал өдөөсөн явдал нь баасан гаригийн оройн мөргөлийн дараа залуучуудын хөдөлгөөнүүдийн зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Залуучууд Израильтай бүх талын харилцаагаа таслахыг шаардаж байв. Лантуу болон гар аргаар хийсэн янз бүрийн багажаар зэвсэглэсэн жагсагчид Израилийн ЭСЯ-ны өндөр байшинг тойруулан барьсан бүх хашаа, хаалтуудыг эвдлэн сүйтгэжээ.Египтийн полицын ажилтнууд дайрагчдад ямарч саад тэмцэл үзүүлсэнгүй. Тэд 21 давхар байшинг эзлэн авсныхаа дараа, баримт бичгүүдийг цонхоор гудамж руу цацаж, газарт Израиль улсын тугийг хаялаа. Полицынхан агаарт хий буудаж, хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулах буу хэрэглэжээ. Мөргөлдөөнд  500 хүн нэрвэгдснээс 45 нь полицынхан байжээ. 8-р сарын 18-нд Синайн хойг дээр израиль цэргийнхэн болон палестины алан хядагчдын хооронд болсон  буудалцаан үеэр египтийн 5 хилчин алагдснаас болж Египт, Израилийн хоорондын харилцаа хурцатсан юм. Египт нь Израилийг өөрийн иргэдийг хөнөөсөнд буруутгаж, мөрдөх ажиллагааг шаардсан юм. Харин Израиль хариуд нь тус улсын цэргийнхэн египтийн иргэд алагдсанд ямарч хамаагүй гэж мэдэгджээ.