НҮБ-ын Ерөнхий нарийн  бичгийн дарга Бан Ги Мүн баасан гаригт НҮБ-д Олон улсын терроризмын эсрэг тэмцэх гэрээ байгуулах шаардлагатай байгаа тухай мэдэгдэв. Тэр энэхүү мэдэгдэлийг 2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д гарсан халдлагын 10 жилийн ойн өмнө хийлээ. АНУ-ын террорист халдлагын дараа НҮБ нь терроризмын эсрэг  тэмцэх гэрээ байгуулах санаачилга гаргасан, харамсалтай нь түүнийг хүлээж аваагүй гэж Бан Ги Мүн тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар,  гол асуудал юунд байна вэ гэвэл улс орнууд ”халдлага”, “алан хаядагч” тодорхойлох нэгдсэн нэр томъёонд хүрч чадаагүй аж. Одоо НҮБ-ад алан хядагчидтай хийх  тэмцлийн гэрээний дүрмийг хэлэлцэх боломжтой юм. Олон улсын гэрээ нь  үүний өмнө баталсан  арван хэлэлцээрээс бүрдэх аж. Үүнд онгоц болон хүмүүсийг барьцаалах, цөмийн зэсгийг хэрэглэх, бөмбөг дэлбэрлэх, террорист байгууллагуудыг санхүүжүүлэх зэрэг орно.