Ливийн шинэ засгийн төлөөлөгчдийг 9-р сарын 10-нд Марсельд болох “наймын” орнуудын сайд нарын түвшингийн хуралдаанд ажиглагчийн үүрэгтэй оролцохыг урьжээ. Оролцогчид дэлхийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцсэнийхээ  дараа, хуралдааны  хоёр дахь өдөр  арабын ертөнцийн хувьсгалын давалгааны эргэлтээс үүдсэн “арабын хаврын” асуудлыг Орос улсын идэвхитэй дэмжлэгтэйгээр хэлэлцэх болсон юм. Орос улсын төлөөлөгчдийг сангийн дэд сайд Сергей Сторчак тэргүүлж байна. 5-р сард Довильд болсон “Их наймын” дээд хэмжээний уулзалтанд  Тунис болон Египтийн шинэ эрх баригчидтай түншлэл тогтоосон юм”. Дэлхийн гүрнүүд арабын орнуудад 2013 он хүртэл 40 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр амласан юм. Саяхан уг хөтөлбөрт хувьсгал хийсэн Марокко болон Иордани улс нэгдсэн юм.