Оросын эрдэмтэд Алтайн хязгаарын мөнх цаст уулс  хайлах боллоо гэж түгшицгээж байна. Үүний шалтгаан нь Монголын экологийн байдал. Байгальд бүх юм харилцан уялдаатай байдаг: малын бэлчээрийн даац хэтэрснээс ургамал талхлагдаж, тал нутгийн болон уулархаг газрын  бэлчээр цөлждөг аж. Энэ нь салхины уулын орой хүртэл антициклонд хүргэдэг юм. Үүнээс болж ууланд дулаарч, мөс  хайлж байна. Үүний дүнд жилийн дундаж температур бусад орнуудад 1-2 хэм байхад,  Монголд 7 хүртэлх хэмээр нэмэгджээ. Эдгээр мэдээг Монгол улсын газар тариалангийн их сургууль, оросын эрдэм - шинжилгээний хүрээлэнгээс хамтран зохион явуулсан Олон улсын зөвлөгөөн дээр хэлэлцсэн юм. Түгшүүртэй байдлаас гарах гарц бий: мэдээж хэрэг дэлхийн цаг уурын өөрчлөлтүүд гэлгүй хүний хүчин зүйл дээр ажиллаж болно. “Алтай XXI” сангийн удирдагч профессор Михаил Шишин ярихдаа: «Уулархаг газрын доройтол болон газрын хуурайшил ажиглагдаж байгаа нь эдийн засагтай холбоотой юм.  Одоо Монгол улс өөрийн бүтээгдэхүүнийг Орос улсад биш, Хятад улс руу экспортлох чиглэл баргьж байна. Хятад улсад ноос, ноолууртай хонь, ямаа хэрэгтэй, гэтэл  мал ургамлыг үндэстэй нь идэж байна.  Мэдээж хэрэг  ургамал үгү бол цөлжилт явагдана, газар хатна» гэлээ.

         Энд нэг талаас үхрийн мах шаардлагатай Орос улстай хилийн хамтын ажиллагааг идэвхитэй явуулбал аварч болох.  Нөгөө талаас хөдөө аж ахуйг өөрчлөн хөгжүүлэх хэрэгтэй байна. Эхлээд 40 сая мал толгой гэдгээс зайлсхийх  хэрэгтэй юм. Одоо Монгол улсад үйлдвэрийн хэмжээнд  чацаргана тарихаар төлөвлөж байна. Чацаргана дэлхийн зах зээлд  маш эрэлт хэрэгцээтэй байдаг юм. Ялангуяа,  Японы “ Фукусима” АЦС дээр гарсан ослоос хойш бүр хэрэгтэй болсон юм.   Япон улс чацарганыг маш их хэмжээгээр авахад бэлэн байгаа юм. Энэ нь монголын жижиг дунд үйлдвэрүүдэд жимсний тариалал эрхлэхэд нь нэмэр болох  юм.Үүнд Орос улс туслахад бэлэн байна. Алтайн, сибирийн эрдэмтэд чацарган тариалах гайхамшигтай туршлагатай юм. Түүнчлэн, Монгол улс чацаргана боловсруулах үйлдвэрийг байгуулахад  Орос улс туслах боломжтой юм.