Баасан гаригаас ням гаригт Ярославль хотод ЯК-42 онгоцны осолын улмаас  амь үрэгдэгсдийг гашуудаж байна. Хот бүхэлдээ гашуудалд байна, 9 сарын 7 нд онгоцны буудлаас холгүй онгоцны осол гарч, “Локомотив” хоккейн баг тамирчид болон нисэх багийн гишүүн 43 хүн амиа алдсан юм. Ярославль хотынхны хайртай, хүндэлж явдаг 20-27 насны сайхан залуус алтан амиа алджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн утас ирүүлж байна. Тоглогчдын ихэнхи нь  дэлхийн клубуудэд нэртэй байв. Тэнд тэдний найз нөхөд байсан юм. Тэдэнтэй хамт “Локомотив” багийн Тивийн хоокейны лигийн тоглолтны нээлтийн тоглолтонд оролцохоор гадаадын орнуудын тоглогчид байсан юм. Эмгэнэлт явдал гарсны дараа Чехи, Словак, Швед, Канад, Латви, Герман,Белорус улсуудын ЭСЯ-д оросын иргэд цэцэг, эмгэнэлийн зуравстай  ирж эхэлсэн юм. Пүрэв гаригт Минскийн спортын талбай дээр тус улсын  “Динамо”  багтай “Локомотив” багийнхны тоглолт болох ёстой байсан 12 мянган хүнийн суудалтай  танхимд нас барсан тамирчдыг  дурсах  реквием үдэшлэгийг зохиожээ.

         Хагас цаг үргэлжилсэн энэ үдэшлэгийг  хүмүүс зогсож өнгөрөөсөн тухай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Анастасия Кравчук ярьлаа.  Симфони-найрал хөгжмийн  чуулга Моцартын “Реквиемыг” тоглов. “Динамо” багийн тоглогчид мөсөн дээр гарч “Локомотив” багийн тамирчдын зургийн өмнө өвдөг сөгдөн  гашуудав. Дараа нь тэд Ярославлийн багийн ялалтыг бэлэгдэн өөрийн хаалга руу шайба оруулав. Үзэгчид том дэлгэцэн дээр гарах нас барсан тамирчдын  зургийг удтал алга ташин хүндэтгэж байв. Энэ үед Москвад Ярославлийн онгоцны  осолоос амьд үлдэсэн  хоёр хүний амийг аврахын төлөө тэмцэж байлаа. Тэдний нэг нь багийн тамирчин Александр Галимов юм. Вишневскийн нэрэмжит хүрээлэнгийн захирал Валерий Кубышкин өчигдөр мэдэгдэхдээ, эмч нар түүний биеийн байдлыг  харьцангүй  хэвийн болгож чадлаа гэсэн юм. «Одоо түүний амьдралын төлөө тэмцэх бүх боломж, нөхцлүүд   байна. Тэр маш их түлэгдэлттэй, хамгийн гол нь гэмтлийн болон түлэгдэлтийн шок байгаа юм. Энэ хоёр нийлээд байдлыг хүндрүүлж байгаа юм. Тиймээс ямар нэгэн таамаг хэлэхэд хэцүү байна. Түүний  чийрэг, тамирчны бие организм өвчинийг давахад туслана гэж найдаж байна» гэж Валерий Кубышкин хэллээ.

         Осолоос амьд гарсан бас нэгэн хүн бол-нисэх багийн үйлчлэгч Александр Сизов юм.Түүнийг Склифосовскийн нэрэмжит хүрээлэнд авчирчээ. Александр Галимовын  биеийн өнгөн талын   90 %  түлэгдсэн бол, Сизовын 15 % түлэгджээ. Гэхдээ түүний биеийн байдлыг эмч нар  хүнд гэж дүгнэж  байна.Баасан гаригийн шөнөөс эхлэн   онгоцны хоёр хар хайрцагны параметрийн заалтуудыг тайлах ажил эхэлсэн. Шинжээчид  эдгээр бичлэгүүд нь чухам ямар учраас онгоц зохих ёстой өндөрт гарч чадаагүй гэдэгт тодорхой хариулт өгөх боломжтой  гэж үзэж байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд техникийн саатал, нисэгчийн алдаа гэсэн хоёр хувилбарыг ярьж байна.  Гэхдээ энэ хоёр хоорондоо уялдаа холбоотой байж мэдэх юм. Түүнчлэн, эмгэнэлт явдлын шалтгаан нь цаг агаарын байдал байж таарахгүй болсон бөгөөд онгоц нисэх үед цаг агаар сайхан байсан юм. Мөн халдлага байж болзошгүй гэсэн гурав дахь хувилбар хүчингүй болсон, яагаад гэвэл осол гарсан газар дэлбэрэлтийн ул мөр олдоогүй юм.