Одоо дэлхийд хэдэн аравхан тоо толгой үлдээд байгаа Алс дорнодын ирвэсүүд эрдэмтэн, экологчдын байнгын хяналтад байх болно. “Леопардовый” дархан цаазат газарт байдаг устаж үгүй болж байгаа энэ араатангуудад хиймэл дагуулын хүзүүвч зүүлээ. Дэлхий дээр үлдээд байгаа ирвэсүүд дотроос Алс Дорнодын ирвэсүүд хамгийн ховор нь юм. Энэ ирвэсүүд нь Алс Дорнодод үлдээд байгаа цорын ганц төрөл юм. Хамгийн өөдрөгөөр тооцоход л 30-аас хэтрэхгүй юм. Энэ цоохор муурнууд хятадын нутагт хэдхэн ширхэг байж магадгүй. Ийм учраас л эрдэмтэд энэ амьтныг хамгаалахад онцгой анхаарч байгаа бөгөөд энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш ээ. Эдгээрийн хамгийн үндсэн ажил бол мониторинг хийх явдал юм. Энэ муур нь маш сэрэмжтэй амьтан ба хүний нүдэнд тийм ч амархан өртөхгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд араатны явж болох зам дээр тор тавьдаг юм. Хэрвээ араатан энэ торонд орвол түүнийг унтуулж байгаад хүзүүнд нь хүзүүвч зүүдэг байна. Энэ хүзүүвчин дээр дамжуулагч байрлуулсан ба өдөрт 3-н удаа ирвэсийн байрлалыг тодорхойлох боломжтой юм. Ингэснээр эрдэмтэд энэ амьтныг судлах өргөн боломжтой болж байгаа юм гэж Ирвэсийг хадгалан үлдээх, судлах хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн  гүйцэтгэх захирал Лариса Овчинникова хэлээд «Энэ амьтны тус тусдаа бүлгүүдийн хоорондын харилцаа, идэш тэжээлээ олж байгаа орчин, тэдний шилжилт хөдөлгөөн зэрэг маш ховор зүйлийг мэдэж авахад нь эрдэмтэдэд тус болж байгаа юм. Энэ мэдээлэлүүд судлаачдын ажлын компьютерт шууд ирж байгаа учраас түүнийг тэр даруй нь задлан шинжилдэг байна. Дараа нь алс дорнодын ирвэсийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн үндэс суурийг боловсруулахад энэ мэдээлэлүүдийг ашигладаг юм»  гэлээ.

   Үр төлөө байнга өгч байх тийм л  нөхцлийг бүрдүүлэх ёстой юм. Дараа нь залуу ирвэсүүдийг байгалд нь тавих болно. Учир нь эм ирвэс үр төл цөөтэй ба 2 жилд нэг удаа л зулзгалдаг юм. Зулзаганы 1-2 нь л амьдардаг байна. Ирвэсийн хоол хүнсээ барьдаг газар нутаг нь өөрчлөгдсөн учраас ийм байдалд хүрээд байгаа юм гэж Лариса Овчинникова тэмдэглээд: «Урьд нь ОУ-ын Приморийн хязгаарын ихээхэн хэсэг, зүүн хойд хятадын нутаг тэр чигээрээ байсан юм. Барилга байгуулалт, зам гүүрийн ажил, түймэр зэргээс болж сүүлийн үед идэш тэжээлээ олдог нутаг нь эрс багассан юм. Үүнээс үүдээд ирвэсийн гол хоол хүнс болох бор гөрөөс цөөрсөн байна. Мэдээж хэрэг манай алс дорнодын ирвэсийн хоолоо олох орчин нь багассан гэсэн үг» гэлээ.

    Ирвэсийн идэш тэжээлээ олох орчинг нэмэгдүүлэх асуудлыг шийдэж байна. Алс Дорнодын хэд хэдэн дархан цаазат газрыг нэгтгэсэн Үндэсний парк удахгүй бий болно гэж Лариса Овчинникова тэмдэглээд: «Энэ Үндэсний паркыг байгуулснаар бид алс дорнодын ирвэсийг хадгалах стратегийг өөрчлөж чадах юм. Нэгдүгээрт, хоол тэжээлээ олдог тэдний нутаг дэвсгэр нь нэмэгдэнэ. Ой мод болон түүний хоол тэжээлээ олдог газруудыг хадгалснаар энэ артаатанг хамгаалах шинэ алхамыг боловсруулах болно. Үүн дээр хүн амтай хийх ажил нь маш чухал юм. Ирвэсийг санаатайгаар агнадаг хулгайн анчид гэдэг нэртэй “хүмүүс” байна. Энэ амьтныг хамгаалах тухай сурталчилгааны ажлыг хүн амын дунд маш сайн явуулах хэрэгтэй байна» гэв.Оросын экологчдийн хараанд зөвхөн ирвэс ч өртөөд зогсоогүй юм. Ховор ан амьтдыг хадгалахн хамгаалах хөтөлбөрийг Оросын газар зүйн нийгэмлэг жил гаруйн хугацаанд хэрэгжүүлээд байна. Алс дорнодын ирвэсээс гадна амарын бар, цагаан баавгай, халим зэрэг амьтад эрдэмтэдийн анхаарлыг татаад байна. Энэ бол зөвхөн эхний алхамууд гэдэгт бид итгэлтэй байна. Цаашид энэ хөтөлбөрүүдийг улам өргөжүүлнэ гэж Оросын газар зүйн нийгэмлэгийн  гүйцэтгэх захирал Лариса Овчинникова ярилаа.