Иран улс алсын тусгалын ПДХС-ийг боловсруулж дууссан гэж Ираны “Пресс-ТВ” телевизийн сувгаар мэдээлжээ. Телевизийн мэдээлснээр, шинэ туршилтыг  “Хатам аль-Анбия” цэргийн баазад  амжилттай туршжээ. Иран нь шинэ ПДХС-ийн туслалцаатайгаар  агаарт далавчит пуужин, дайсны сөнөөгч онгоц болон стратегийн холын зайны нисэх хүчнийг илрүүлэх юм гэж баазын командлагч генерал  Фарзад Эсмаилийн мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Түрк улс өөрийн нутаг дэвсгэр дээр АНУ, НАТО-гийн хамтран байгуулж байгаа  ЕвроПРО системийг  байршуулах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн юм.Ираны БХЯ-ны тэргүүн  Ахмад Вахиди энэхүү шийдвэрийг  эрс шүүмжилсэн юм.