Москвагийн “Залуу гварди” хэвлэлийн газраас хэвлэсэн Святослав Рыбасын ном “Громыко. Дайн, энх ба дипломат ажил” гэсэн нэртэй юм. Энэ ном нь барууныхан “зөвлөлтийн 1 номерийн дипломатч” гэж нэрлэдэг байсан Андрей Громыкогийн анхны бүрэн хэмжээний намтар юм. “Нэг номерийн дипломатчийн” хүү  ОШУА-ийн сурвалжлагч гишүүн, түүхийн ухааны доктор Анатолий Громыко энэ шинэ номны ололт нь бодит байдал гэж үзээд: «Москвагийн олон улсын номын яармаг дээр болсон номын танилцуулга дээр Анатолий Громыко,энэ ном яагаад таалагдсан бэ? гэдгээ ингэж тайлбарласан юм. Нэгдүгээрт, хэт гүрэн улс байсан ЗХУ-ын ГХЯ-ны сайдыг 28 жил хашсан миний аавын тухай ном. Хоёрдугаарт, энэ номонд түүхэн уран зохиолын үндсэн зарчмыг баримтласан юм. Түүнийг хүн бүхэн унших хэрэгтэй. Номын гол баатрыг түүхэн процессийн нэгэн оролцогч маягаар харуулсан нь маш зөв юм.  “Түүхээс хэн ч зугтаж чадахгүй” гэж хэлж байсан аавынхаа үгийг би сайн санаж байна. Түүний үйл ажиллагааг харах юм бол тэр юуны түрүүнд улс орныхоо ашиг сонирхолыг урьтал болгодог байсан юм. Дипломат ажил гэдэг хэн нэгний хувийн ажил биш төр улсын хүнд хэцүү ажил юм» гэлээ.

   “Громыко бол дипломат ажил үйлсийн 20-р зууны толь нь байсан гэж” номыг зохиогч тэмдэглэсэн байна. Ийм учраас л “нэг номерийн дипломатчийн” амьдралыг ОУ татагдан оролцсон 20-р зууны улс төрийн чухал чухал үйл явдлын хүрээнд Дэлхийн 1-р дайнаас ЗХУ задрах хүртлэх хугацаанд Рыбас харуулсан юм. “Түүнээс хүчтэй байсан нөхцөл байдлын эсрэг тасралтгүй тэмцлийг” Громыко хэрхэн явуулж байсныг номыг зохиогч тайлбарлахыг оролдсон юм.Андрей Громыко 1939 онд Ардын комиссариатын Гадаад хэргийн албанд орсон юм. 1943 оны 8-р сард Громыког АНУ-д суух ЗХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилсон ба 9-р сард Куб дэх элч төлөөлөгчөөр мөн томилжээ. Дайны болон дайны дараах жилүүдэд Громыко олон улсын чухал чухал үйл явдлуудын анхааралын төвд байнга байх болсон юм. 1944 онд болсон НҮБ байгуулах тухай бага хурал дээр зөвлөлтийн төлөөлөгчдийг тэрээр тэргүүлсэн ба жилийн дараа Сан-Франциско хотод ЗХУ-ын нэрийн өмнөөс НҮБ-ын дүрэмд гарын үсэг зурсан билээ. Дипломатч маань гитлерийн эсрэг эвслийг бэхжүүлэхэд  их зүйл хийсэн бөгөөд 1945 онд Ялта, Подстамд болсон түүхэн бага хурлуудад оролцсон юм. 1957 онд Громыко ЗХУ-ын ГХ-н сайд болсон ба энэ өндөр албан тушаалыг 1985 онд орхисон юм. Барууныхан Андрей Громыког “Үгүй гэдэг үгтэй ноён” гэж нэрлэдэг байсан юм. Громыко хэлэлцээр дээр хэзээч бууж өгдөггүй байсан болохоор түүнийг ингэж нэрлэсэн бололтой. “Хатуухан хэлсэн “үгүй” гэдэг үг бултаж байснаас илүү үр дүнд хүргэдэг юм” гэж аав хэлдэг байсан гэж Анатолий Громыко дурсан санаж байна.

    Time сэтгүүл Громыког “ухаан санаанд багтамгүй мэдлэг чадвартай гайхамшигтай дипломатч” гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш бизээ. Ердийн болон цөмийн зэвсгээр хөөцөлдөхөд хяналт тавих хэлэлцээрийн процессуудад Андрей Громыко асар их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг орчин үеийн уншигчид Рыбасын номноос унших болно. Атомын эрчим хүчийг цэргийн зорилгоор ашиглахыг хориглох, бүх нийтээрээ зэвсэглэлийг зохицуулах, хорогдуулах тухай саналыг 1946 онд Громыко л  ЗХУ-ын нэрийн өмнөөс уншиж танилцуулсан билээ. Кашмирын нутаг дэвсгэрийн маргаанаас болж 1968 онд Энэтхэг, Пакистан улсуудад болох байсан дайныг сэрэмжлэн зайлуулсан, 1962 оны Карибын хямралыг зохицуулсан, Вьетнамын дайныг зогсоох зэрэг олон олон хэлэлцээрүүдэд дипломтач маань идэвхитэй оролцож байсан билээ. “Хоолойгоо хүртэл товчоо товчилсон хаалттай хүн” Громыко хоёр хүүхэд, таван ачын халамжит, энэрэнгүй, хөгжилтэй эцэг, өвөө байсныг Святослав Рыбасын “Громыко. Дайн, энх ба дипломат ажил” гэсэн нэртэй номноос та бүхэн унших болно. Андрей Громыко 1989 онд бурхан болсон юм. Гэр бүлийнх нь хүсэлтээр түүнийг Кремлийн хананд бус, зөвлөлтийн бусад  төрийн зүтгэлтнүүдийн нэгэн адил нийслэлийн Новодевичьевийн оршуулгын газар нутаглуулсан билээ.