2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д  халдлага зохион байгуулсан хүмүүс ялагдсан. Тэд АНУ-ыг дэлхийн хамтын нийгэмлэгээс салгаж чадаагүй юм гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэнийг парисын  “Фигаро”сонинд гарсан нийтлэлд дурьджээ. Тэрээр мэдэгдэлдээ: улс хоорондын нягт харилцаа нь дэлхийн улс орнуудад зохистой,эрх чөлөөтэй, энх тайван амьдрал бий болгоход  чухал юм гэжээ. АНУ нь лалын шашны эсрэг хэзээ ч дайтаж байгаагүй, цаашид ч дайтахгүй гэж Обама цохон тэмдэглэв. Харин “Аль-Каидагийн ”эсрэг тэмцэхээр АНУ нь холбоотнууд болон түншүүдийнхээ хамт  нэгдсэн юм  гэв.