НАТО-гийн хүчнийхэн Ливийн  мандатыг хэтрүүлэн хэрэглэсэн,  тиймээс  Орос улс Сирийн хувьд ийм арга хэмжээ авахад эсэргүүцэж байна. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ярославлийн Дэлхийн улс-төрийн их чуулганы үеэр «Евроньюс» телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Энэхүү хурал дээр  мульти соёлын тулгамдсан асуудлуудыг  хэлэлцэх нь  нийгмийн дотор дотоод шүтэлцээнийг  бий болгоход нэн чухал юм  гэж оросын төрийн тэргүүн үзжээ. Энэ долоо хоногт ЕХ нь Сирийн эсрэг авч болзошгүй хоригийн сэдвээр  Москвад  ОХУ-ын ГХЯ, Францын БХЯ -ны тэргүүн нар яриа, хэлэлцээ хийсэн гэдгийг Дмитрий Медведев нотлов.  Үүний шалтгаан бол Орос улс НҮБ-ын АЗ-ийн тогтоолын хэрэгжилтийг хангалтгүй гэж үзсэнд байгаа юм. «Ливийн №1973  тогтоолоос үүдсэн мандат нь дэндүү хэтрүүлсэн зүйл гэж бид үзэж байгаа юм. Бид ийм зүйл Сирид давтагдахыг огтхон ч хүсэхгүй байна. Тийм ээ, бид Сирид тулгарч байгаа асуудлуудыг харж байна. Үүнд тэгш бус хүч хэрэглэж буйг ч харж байна. Их олон  хүн нэрвэгдлээ. Сэтгэл их түгшиж байна. Гэхдээ миний бодлоор батлах гэж байгаа эдгээр тогтоолуудыг Сирийн удирдлагад хатуу сануулга өгөхийн тулд илгээж байгаа бол, сирийн  хоёр талд хаяглах хэрэгтэй юм» гэж Дмитрий Медведев хэллээ.

Дмитрий Медведев Өрнөдийнхнийг Сирийн  “ариутгаагүй” байдлыг хэт гуйвуулахгүй  байхыг уриаллаа.  Засгийн газрын эсрэг  уриа лозунг барьсан жагсагчид бол европын шалгарсан ардчилагчдын талд байгаад зогсохгүй, янз бүрийн  хүмүүс юм.Тэдгээрийн хүчний болон сонирхлын  тэнцвэртэй байдлаас үзэх юм бол, тэдний зарим нь шашны үзлийг ягштал баримтлагчид, нөгөө нь  алан хядагчид ч байж мэдэх юм гэж Оросын ерөнхийлөгч тэмдэглээд: «Бид төрөл бүрийн хандлагыг дэмжихэд бэлэн, гэхдээ тэд нь зөвхөн засгийн газрыг өөрийг нь болон ерөнхийлөгч Башар Асадыг буруушаасан, нэг талыг барьсан байж болохгүй юм. Тэдгээр нь мөргөлдөөнд   орж байгаа талуудад хатуу дохио болох  ёстой юм. Яриа, хэлэлцээний ширээний       ард сууж тохиролцон, цус асгаруулахыг зогсоох хэрэгтэй байна» гэлээ. Орос улс Сиритэй  эдийн засаг, улс төрийн харилцаа холбоотой  анд нөхдийн хувьд  үүнд сонирхолтой байна. Тиймээс энэ байдлаас гарах боломжтой арга замыг үргэлжлүүлэнэ гэж Дмитрий Медведев цохон тэмдэглэв.