Екатеринбургэд /Уралд/ японы нэрт хийлч эмэгтэй Саяка Седжи хорт хавдрын  өвчтэй хүүхдүүдэд тоглолт хийлээ.  Тэр Никколо Паганини, японы үндэсний аялгуу тоглов. Седжи нь 1729 онд хийгдсэн, агуу их Страдивардигийн хийл хөгжим дээр тогложээ.  Тоглолтын дараа японы зочин хүүхдүүдэд цаасан шувуу хийхийг зааж өглөө. Седжи нь хоёр настайдаа хөгжим  тоглож  сурчээ. 16 насандаа Паганины нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны тэргүүн шагналыг авч байв.Одоо тэр 25 настай аж.