ОХУ-ын ЗГ-ын тэргүүн шадар сайд Игорь Шувалов японы бизнесийн хүрээнийхнийг Орос улсад хөрөнгө оруулахаас эмээхгүй байхыг уриалав.  Тэднийг улс төрийн санал зөрөлдөөнтэй холбогдохгүй байхыг уриалжээ.  Орос улс Япон улсыг Оросын Алс-Дорнодод хөрөнгө  оруулна гэдэгт  найдаж байна гэж тэр хэллээ. Алс-Дорнодод бизнесийг хөгжүүлэх дэд бүтцийн суурь байгуулагдсан юм. Юуны өмнө эрчим хүч хөгжиж байна  гэж Владивостокд нээгдсэн Номхон далайн эдийн засгийн V их хурлын хүрээнд сэтгүүлчидтэй уулзахдаа Шувалов цохон тэмдэглэжээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Сахалин-Хабаровск-Владивосток хий дамжуулах хоолойг ашиглалтанд оруулсан гэж сануулав. “Бизнесийн хувьд бол энд боломжууд их бий. Бид зөвхөн  экологид уршиг тарих үйлдвэрлэлийн эсрэг байгаа юм “ гэж тэр хэлжээ.