Японы ЗГ пүрэв гаригт нилээд хэдэн бүсэд төлөвлөж байсан эрчим хүчний хязгаарлалтаа хугацаанаас нь өмнө цуцаллаа. Ийм арга хэмжээг зуны цагт эрчим хүч хүрэлцээ муутай байдгаас үүдэн авч байсан аж. Хязгаарлалт нь Японы Хонсю арлын төв болон хойд хэсгийн эрчим хүчний хэрэглээг 20 %  хэмнэх боломж олгосон юм. Эрчим хүчний хомсдлын болзошгүй шалтгаануудаар  3-р сарын 11-нд болсон байгалийн сүйрэл болон АЦС дээр гарсан эвдрэл тооцогдож байна.