НҮБ-ын Ерөнхий Ассамблей  2001 оны 9-р сарын 11- нд Нью-Йоркд гарсан халдлагын 10 жилийн ойд зориулсан тусгай бүгд хурал хийнэ. Хуралдааныг Ерөнхий Ассамблейн  65 дахь хуралдааны нарийн  бичгийн дарга Швейцарийн ерөнхийлөгч асан Йозеф Дейс нээнэ. Дараа нь Ерөнхий Ассамблейн танхимаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн орлогч дарга Аша-Роуз Мигиро болон НҮБ-ын дэргэдэх  АНУ-ын байнгын төлөөлөгч Сюзан Райс нар төлөөлөгчдөд хандан үг хэлнэ. Арга хэмжээнд оролцогчдын өмнө Нью-Йорк хотын симфони найрал хөгжмийн чуулга Дэвид Итоны удирдлага нь дор тоглолт хийнэ. Гоцлол дуучдаар – нэрт африк-америкийн дуучин эмэгтэй Мзури Мойо болон израилийн дуучин, хөгжмийн зохиолч Дэвид Д’ор нар оролцох юм.  2001 оны 9-р сарын 11 нд гарсан халдлагад  3 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.