Номхон далайн эдийн засгийн V чуулган Владивостокд  баасан гаригт ажлаа эхэллээ. Уг арга хэмжээнд Москва, Санкт-Петербург, Хабаровск, Якутскийн томоохон компаниуд, банкууд, яамдууд болон бүс нутгийн байгууллагууд, засаг захиргааны төлөөлөгчид оролцож байна. Хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэхээр Япон, Тайланд, Бруней, Австрали, Малайз,бусад орны төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Хуралд оролцогчид 2012 онд Владивосток хотод болох  АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт тусгах асуудлуудын тухай ярилцах юм. Үүнд  бүс нутгийн шинэтгэлийн асуудлууд, тэднийг дэд бүтцээр дэмжих, Азийн тээврийн системийн хандлага, бүс нутгийн хотуудын хөгжил, эрчим хүчний ирээдүй, оросын бизнесийг азийн зах зээл дээр хөгжүүлэх зэрэг асуудлууд орж байгаа юм