Ярославлийн “Локомотив” хоккейн багийн тамирчид онгоцны осолд амь үрэгдсэн явдал Дэлхийн улс төрийн их чуулганы ажилд оролцож байсан Оросын ерөнхийлөгчийн хөтөлбөрт өөрчлөлт оруулсан юм. Медведев Ярославльд москвагийн цагаар өглөөний 11 цагт нисч ирсэн юм. Төрийн тэргүүн хоккейн тамирчдын амь үрэгдсэн газар улаан сарнайн баглаа өргөж, тусгай хуралдаан явуулсан юм. Тэр иргэний онгоцны үйлдвэрлэлийн байдлын талаар ярьсан юм. Энд хоёр асуудлыг шийдэх шаардлагатай: нисэхийн тээвэрлэгчдийн зах зээл дээр эмх журам тогтоож, нисэхийн баг бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэх. Сүүлийн үед хүний хүчин зүйлтэй холбоотой асуудал нь техникийн шийдэх асуудлуудын хамт онгоцны сүйрлийн болзошгүй шалтгаан болж байна. Хуралдааны үеэр Дмитрий Медведев гаргаж байгаа шийдвэр бүрт зорчигчдын аюулгүй байдал тэргүүлж байх ёстой гэж байнга сануулж байлаа. Түүнчлэн, хуралдаан дээр нас барсан хүмүүсийн гэр бүлд материаллаг болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тухай  ярьсан юм. Хоккейн ирээдүйн багт гол анхаарлыг хандуулахаар болов. Дэлхийн улс төрийн их чуулган дээр төрийн тэргүүн хэлэхдээ: «Энэхүү эмгэнэлт явдал нь оросын төдийгүй, бусад орнуудын хувьд эмгэнэлт явдал боллоо. Ярославын “Локомотив” хоккейн багт гадаадын  орнуудын нэртэй тамирчид тоглож байсан юм. Өөрийн хэлэх үгээ би Ярославльд болсон эмгэнэлт явдлаас эхлэх ёстой болоод байна. Өчигдөр орой онгоцны буудлын орчимд онгоц сүйрсэн юм. Тэнд хотын бүх иргэдийн, оросын бүх иргэдийн хайртай хамгийн нэртэй хоккейн “Локомотив” багийн тамирчид осолдсон юм. Манай иргэд амь үргэдэж, бусад долоон орны иргэд амь үрэгджээ. Тамирчид, дасгалжуулагчид осолджээ. Та бүхийг тэдний гэгээн дүрийг дурсахыг хүсье». Их чуулганы сэдвүүдийн тухай “Олон төрлийн төлөвийн үеийн орчин цагийн төр улс” ярихдаа, ерөнхийлөгч юуны түрүүнд орчин үеийн хүний гол өөрчлөлтүүд болон байдлуудын тухай асуудал дээр тогтсон юм. Тэрээр тэмдэглэхдээ: үндсэний бүх соёлууд нь чөлөөтэй хөгжих ёстой. Харин үүнд тэр бүр улс орон бэлэн биш байгаа гэв. Зарим газруудад бараг албан ёсоор хориглох оролдлого хийж байна.Улиг домог болсон Берлины ханаас илүү хаалт хийж эхэлж байгуулж эхлэлээ. Гадаадынхныг хөөж гарган, цөөнхүүдийг дарах уриа дуулдах боллоо. Би хамгийн тэргүүний, хамгийн ардчилсан хөгжилтэй орнуудын тухай ярьж байгаагаа зориуд цохон тэмдэглэж байна. Дмитрий Медведев цааш хэлэхдээ: Оросын хувьд гэх юм бол манай улс асуудалтай тулгардаг ч ардчилсан хөгжлийн  замаасаа татгалзахгүй, эхр чөлөөтэй хүмүүсийн эрх чөлөөт нийгэм байгуулахыг бид зорьж байна. Чухамдаа манай орны олон үндэстэн  Орос улсын олон төлөвийн баялаг болон давуу тал болдж байдаг юм гэж төрийн тэргүүн цохон тэмдэглэв.