Зүүн-Өмнөд Азийн томоохон агентлаг болох хятадын рейтингийн “Дагун” оросын түншүүдтэйгээ хамтран олон улсын шинэ рейтингийн агентлагийг байгуулах бодолтой байна. Төслийн гол санаа нь БРИКС-ийн /Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ/  орнуудын сонирхолд нийцүүлэн, америкийн “Стандарт энд Пуурс”, “Мудиз” болон “Фитч” гурван агентлагуудад шинэ дуудлага шиджээ. “Дагун” нь Оросын нилээд чадавхитай томоохон компани болох “Русрейтингтэй” яриа хэлэлцээ хийжээ. Оросын иргэд хятадын компаний санаачлагыг бүрэн дэмжиж байгаа аж. Гэхдээ ямар нэгэн тодорхой зүйл мэдээлэхээс түдгэлзжээ. Түүнчлэн оросын рейтингийн хүрээнд “Дагун” нь дор хаяж хоёр түншийг ажиглаж байгаа гэсэн ойлголт явж байна. Тэр нь оросын рейтингийн агентлагийг худалдаж авах, үгүй бол түүнтэй хувь нийлүүлэгч болж орно гэсэн үг юм. Энд оросын зах зээлд орох  хамгийн гол нөхцөл бол өөрийн рейтингийн дүгнэлтийг гаргахын тулд үйлчлүүлэгчдийн мэдээллийн санд орохыг мэдэгдэхүйц өргөжүүлэх явдал юм. AK&M  рейтингийн агентлагийн дэд захирал Александр Золотокопов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн ярьлаа: «Хятад Орос улсыг сонирхож байна гэдэг бол эерэг зүйл юм. Оросын эдийн засгийн хувьд энэ нь тун сайн явдал. Тун саяхан ЕврАзЭс-ийн ерөнхий нарийн бичгийн дарга  Сергей Глазьев энэ байгууллага бүсийн рейтингийн агентлагийг байгуулах санаа гаргасан гэдэгт анхаарал татахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, Оросын гадаад эдийн засгийн ажиллагаанууд нь зөвхөн америкийн рейтингийн агентлагуудтай өрсөлдөх ёсгүй юм. “Дагун” БРИКС-ийн орнуудад ажиллах санал гаргаад байгаа юм. ”Дагун”, “Фитч”, “Стандарт энд Пуурс”, “Мудиз” рейтингийн дүнг бодит бусаар гаргадагт буруутгаж байна. Тухайлбал, “улс-төрд татан оролцуулах” болон ивээн тэтгэгчдийнхээ арилжааны сонирхлоор үйлчилдэг явдал юм. Дэлхийн санхүүгийн хямрал америкийн рейтингийн гурвын нэр хүндийг унагасан тэр үеэс Хятадын агентлагийн байр суурь бэхжих болсон юм. Тэд ипотектой холбоотой америкийн банкуудыг өндөр үнэлж байсан юм. 2008 оны намар эдгээр банкнууд дампуурсан. Тэгэхлээр тэдний ашгийн рейтинг “савангийн хөөс” байсан болох нь. Үүний дараа АНУ-ын орон сууцны зах зээл унаж, хойноосоо америкийн бүх эдийн засгийг, дараа нь дэлхийн санхүүг чирсэн. “Дагуныг” өчигдөр “америкийн гурвын” монопольчилж байсан газар олон ишт санал гаргахад хэн ч эргэлзсэнгүй.  Агентлдаг Герман, Япон болон Өмнөд Солонгосын найман компанитай түншийн гэрээ байгуулжээ. Одоо түншийн хүрээ БРИКС-ийн хүчээр шинэ хүрээ өргөжих төлөвтэй байна гэж “Универ-капитал” хөрөнгө оруулалтын группын шинжээч Дмитрий Александров ярьж байна. Мэдээж хэрэг шинэ агентлаг хятадын зах зээл дээр идэвхитйэ ажиллах  болно. Хятадын хөрөнгө оруулагчдын хувьд болон Зүүн-Өмнөд Азийн бизнесменүүдийн хувьд нөлөө бүхий агентлаг болох юм. Тэрчлэн түүний байр суурийг бүс нутгийн зах зээлд ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид дагах болно. Иймээс Оростой хамтарч байгуулсан рейтингийн агенгтлаг үнэлэгдэх бөгөөд ашигтай болох юм. Хятадын гадаад эдийн засагт идэвхитэй үйл ажиллагаатай байгаа компаниуд бүр ч сонирхох нь мэдээж юм. Шинэ агентлаг нь америкийн “гурвыг” нүд ирмэхийн зуур шахах нь ойлгомжтой. Гэхдээ БРИКС-ийн орнууд чанартай сайн, улстөрийн рейтингийн дайралтаас болон төлбөрийн чадвараас ангижирсан дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөөнтэй давуу талыг авч чадах юм.