Мэргэжил сонгох явдал төрсөн өдөртэй шууд хамааралтай гэж британын эрдэмтэд батлаж байна. Тэдний ажигласнаар 3 сард төрсөн хүн нисгэгч болсон нь дээр харин 12-р сард төрөгсөд шүдний эмч болох магадлалтай гэнэ. Энэ оны 4-р сард Нэгдсэн вант улсад явуулсан хүн амын тооллогын үеэр үүнийг шинжээчид судласан гэж британын ХМХ-д бичиж байна. Эндээс гарсан мэдээллүүд нь үнэн бодитой юм. Британд хүн амын тооллогод оролцоно гэдэг хүн бүрийн үүрэг юм. Бүх мэдээллүүдийг нэгтгэсний дараа 1-р сард төрсөн хүмүүс татварын байцаагч юм уу, эмч болох магадлалтай гэнэ. 2-р сард төрөгсөд жүжигчин, 3-р сарынх нисгэгч болох боломжтой гэж мэдээлжээ. Харин 4, 5-р сард төрөгсөд эрдэмтэдэд тус болсонгүй. Тэдний мэргэжлийн хүрээ нь асар өргөн учраас ямар нэгэн мэргэжлийг эрдэмтдэд тохоож чадаагүй байна. Харин зун төрөгсөд янз бүрийн мэргэжил эзэмшдэг. Тэд харин өндөр үнэлгээтэй хөл бөмбөгчин, эмч, шүдний эмч бусдаас цөөн болдог байна. Британд 7-р сард төрөгсөд чулуучин, жолооч жүжигчид болдог байна. Есөн сард төрөгсөдийн дунд физикчдийн нэгэн адил мэргэжлийн тамирчид бусдаас олон байсан байна. Харин 10-р сард төрөгсдөд сайхан мэдээ байна. Энэ хүмүүс дундажаар бусдаас их насалдаг ба улс төрч болон удирдагчид болдог байна. Британын судлаачид 11-р сард төрөгсөдийн үйл ажиллагааны хүрээг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ Британд 11-р сард төрсөн хүмүүс мэдрэлийн өвчтэй буюу алуурчид байсан байна. “Дейли Мэйл” сонинд Оксфордын улсын их сургуулийн мэдрэлийн эмч, эрдэмтэн Рассель Фостерын “итгэхэд хэцүү боловч хүний бүх амьдрал нь тэр хүний төрсөн сартай шууд холбоотой гэж” хэлснийг иш татсан байна. Жишээ нь 9-р сард төрөгсөд анхан шатны сургуульд 8-р сард төрөгсөдөөс илүү сайн суралцдаг байна. Яагаад гэдгийг ойлгоход маш амархан.

Есөн сард төрөгсөд бусад хүүхдүүдийг бодвол нэг жилийн хойно сургуульд ордог ба сургуулийн тааламжгүй нөхцөлд сэтгэл зүйн хувьд илүү бэлтгэлтэй байдаг байна. Харин хавар төрсөн хүүхдүүд янз бүрийн өвчинд өртөмтгий байдаг гэж “Дейли Мэйл” сонинд бичжээ. Нарны гэрлийн нөлөөнд бий болдог “Д” амин дэм хүний биед дутагдснаас болж ийм байдал үүсдэг гэж судлаачид үзэж байна. Эхлээд өвлийн сард жирэмсэн байсан эх нь энэ амин дэмийг муу авдаг ба дараа нь хүүхэд нь хаврын өдрүүдэд нарны гэрлийг бүрэн авч чаддагүй байна. Хүний төрсөн сар өдөр, төрсөн газраас бүх зүйл хамаардаг гэж одон орон судлаачид аль хэдийнээ баталсан гэж “Оросын одон судлаачдын сургуулийн” ерөнхийлөгч Александр Зараев манай радиод ярилаа. Био орчин гэж нэрлэгддэг төрсөн газрын энерги тэр тусмаа улиралын энерги нь хүний эрүүл мэнд, хувь заяа, мэргэжилд нөлөөлдөг байна. Энэ зан чанар, ааш аяг нь хүний мөн чанарын нэг ёсны хөдөлгөгч хүч нь болдог юм гэж Авиценна үзэж байсан юм. Хэрвээ хүн энерги шинэчлэгдэж байгаа хавар төрсөн бол тэр идэвхитэй мэргэжлийг хайх болно. Харин байгал дэлхий унтах тийшээгээ хандаж байгаа намар төрсөн бол арай тайван мэргэжлийг сонгох болно. Өвөл нар багатай тул хуурай хүйтэн энергитэй энд төрсөн хүмүүс ихэнхтээ улс төрд ордог байна. Тэд бүхнийг туучин гарах ёстой учир хөдөлмөр, энерги их шаардсан мэргэжлийг сонгодог байна. Харин өөр сард төрөгсөд үүнийг огт чадахгүй гэж тэр ярилаа. Гариг дэлхийн хэмжээнд мэргэжил сонгоно гэдэг тийм агуу ажил биш, энэ статистик мэдээнд давхцсан зүйл байж болох юм. Төрсөн сар өдөр болон мэргэжлийн хооронд яг таг холбоо байхгүй, зарчмын хувьд ч бий болохгүй гэдэгт анагаах ухааны доктор профессор Христо Тахчиди итгэлтэй байна. Зарим нэг нь хугацаанаасаа өмнө төрсөн, зарим нь дутуу төрсөн тэгэхлээр тэр хүн тэс өөр сард төрөх байсан байж таарнаа даа. Тэгэхлээр тэд төрсөн сардаа тохирохгүй гэсэн үг. Хүн итгэл найдвартай, маргааш илүү сайн зүйлийг бүтээнэ гэсэн өөдрөг бодолтой амьдардаг. Энэ итгэл найдвар л хүнийг амьдралын замд нь хөтлөж явдаг гэж профессор ярьж байна. Хүн бүхэн хувь хүн. Түүний хувь заяа ч ааш араншин, байр байдал бүгд л өөрийн гэсэн шинж чанартай. Үүгээрээ л гайхамшигтай. Хэрвээ бид хүн бүрийг урьдчилан таамаглаж чаддаг байсан бол амьдрал ямарч сонирхолгүй байх байсан биз ээ гэж Христо Тахчиди төгсгөлд нь хэллээ.