Уралын Нижний Тагил хотноо Russian Expo Arms Олон улсын зэвсгийн VIII үзэсгэлэн нээгдлээ. Оросын болон гадаадын 300 гаруй байгууллагын цэргийн техникийн болон зэвсгийн шинэ  загваруудыг харуулжээ. Оролцогчид хээрийн туршилтын үеэр хуягт техникуудын хөдөлгөөн болон чанарыг үнэлэх боломжтой юм. Шилдэг технологийг ашигласан үзүүлэх буудлагууд нь илүү гайхал төрүүлэх болно. Онлайнаар дүрс бичлэг дагах систем нь нислэгийн хөтөлбөрийг телевизийн дэлгэц рүү төдийгүй, хээрийн сургуулийн индэрийн дэлгэц рүү болон Интернетийн сүлжээгээр шууд нэвтрэх юм. Нижний Тагил хот – оросын танкны үйлдвэрийн түүхтэй холбоотой юм. 1941 онд тэндээс Дэлхийн II Дайнд Т-34 танкийн цуваа явж байсан юм. Энэ удаагийн экспо-үзэсгэлэнгийн шигтгээ бол алдарт “гучин дөрөвийн” ач хүүг танилцуулах арга хэмжээ юм. Т-90 С нь шинэ өргүүр төхөөрөмжтэй, автоматаар араа солих хайрцагтай юм. Түүн дотор агаарын салхивчны систем  байрлуулсан. Энэ байлдааны техникт буудлагын маш нарийн тохируулга хийгдсэн, үүнтэй хээрийн сургуулийн үеэр шинжээчид танилцах боломжтой гэж хэвлэлийн албаны тэргүүн Елена Генералова ярьж байна: «Хөтөлбөрт галын хүчин чадал болон хуягт техникийн хурдны чанар, хиймэл дагуулын системийн, инженерийн, зэвсэгт хүчний хангамж, байлдааны их буу-пуужингийн цогцолборыг сургуулилтаар харуулах зэрэг багтжээ. Нисдэг тэрэг, онгоцноос бөмбөг тэслэх ба агаарын дайралтыг дүрсэлсэн уран нислэгийн үзүүлэх тоглолтуудыг үзүүлэх юм. Явган цэргийн зэвсэгүүд, өндөржүүлсэн туулах чадвартай авто техникууд, гээд бусад олон зүйлүүдийг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа». Елена Генераловагийн ярьж буйгаар, үзүүлэх тоглолтоор Улъяновскийн механикийн үйлдвэрийн “Тунгуска М-1” их буу-пуужингийн цогцолбор оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татана  гэнэ. “Мотовихлинскийн үйлдвэрүүдийн” үндэсний “Алтан санаа” шагнал хүртсэн тийрэлтэт хөдөлгүүртэй системийн “Смерч” их буудлагын галын системийн хялбаршуулсан цувралыг толилуулна. Авто машины үйлдвэрлэлийн аврага-үйлдвэр Камаз их хүчтэй олон зорилгот, автомашиныг танилцуулах болно. Нижний Тагилын  Олон улсын зэвсгийн үзэсгэлэн Russian Expo Arms 1991 оноос эхлэн зохиогдож байгаа. Үзэсгэлэн цэргийн мэргэжилтнүүдийн үздэгээр тэмдэглэлт үйл явдал болдог аж. “Батлан хамгаалахын үйлдвэрүүдийн шингэтгэлийн давшилтат бодлого, цэрэг-техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаадын түншүүдийн хүрээг тэлэх” - уриан дор энэ үзэсгэлэн гарч байна. Оролцогчдын дунд оросын томоохон концерн “Созвездие”, “Алмаз-Антей”, “Оптикийн систем, технологи”, “Обороносервис”, түүнчлэн дэлхийн томоохон аврага “Renault”, Iveco нар байна. Белорус, Итали, Франц улс нь үндэснийхээ цэргийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг бие даан гаргах юм. Бүхэлдээ үзэсгэлэн дээр 3000 гаруй үзмэр тавигджээ. Хөтөлбөрийн хүрээнд 10 бага хурал зохиогдох юм. Тэдгээрийн үр дүнг тусгай хуралдаан дээр нэгтгэн хэлэлцэнэ. Нижний Тагилын Олон улсын зэвсгийн VIII үзэсгэлэнд дэлхийн 37 орны төлөөлөгчид оролцож байна. Үзэсгэлэн 9-р сарын 11-нд өндөрлөнө.