Оросын “Газпром” компани “Сахалин-Хабаровск-Владивосток” хийн хоолойн эхний ээлжийг ашиглалтанд орууллаа.Владивостокийн /Алс-Дорнодын/ Русский арал дээр болсон  нээлтийн ёслолын арга хэмжээнд Оросын ерөнхий сайд Владимир Путин оролцжээ. Энэхүү хийн-тээврийн систем нь Дорнодын хийн хөтөлбөрийн анхны объектуудын нэг болсон юм. Төслийн гол зорилго – Хабаровскийн хязгаар, Сахалин муж болон Приморийн хязгаарын хөгжил юм. Түүнчлэн, Хийн тээврийн систем нь Ази-Номхон далайн орнуудад байгалийн хий  нийлүүлэх боломж олгож байгаа юм. Хийн хоолойн нийт урт  1800 км байх юм.